x

БНСУ-ын Дэдүн эмнэлгийн эмч нар УБТЗ-ын Төв эмнэлэгт зочиллоо

УБТЗ-ын Төв эмнэлэг төмөр замчдад үйлчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг улам сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөгжингүй орны эмнэлгүүдтэй хамтарч ажиллах ажлыг зохион байгуулж байна.

Тухайлбал БНСУ-ын Бусан хотын Дэдүн эмнэлэгтэй хамтарч ажиллах санамж бичиг байгуулсны дагуу тус эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн төвийн захирал, гэмтэл, доод мөчний нөхөн сэргээх мэс заслын эмч Kim Yeong Joon, Гадаад харилцааны хэлтсийн дарга Pak Sanghee, Дэдүн дээд сургуулийн сувилахуйн тэнхимийн декан, профессор Шин Жон Сүн тэргүүтэй Дэдүн эмнэлгийн яаралтай тусламжийн болон сувилахуйн ангийн 12 оюутан манай улсад ирж, УБТЗ-ын Төв эмнэлэг, “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Дэдүн эмнэлэг нь УБТЗ-ын төв эмнэлэгт “Алсын зайн оношилгооны төв”-ийг байгуулж алсын зайнаас эрүүл мэндийн оношилгоо, зөвлөгөөг өгч байгаа юм. Үүний үр дүнд оношны ховор тохиолдлууд, шийдвэрлэхэд хүндрэлтэй оношилгоо, эмчилгээний талаар Дэдүн эмнэлгийн эмч нартай телемедицинийг ашиглан санал солилцох, зөвлөгөө авах ажлыг зохион байгуулж байна.


Мөн Дэдүн эмнэлгийн зүгээс УБТЗ-ын эмч нарыг Солонгост богино хугацааны сургалт, олон улсын хурал зөвлөгөөнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Өнгөрсөн жил гэхэд л БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулагдсан “BIMTC 2023” буюу Бусаны олон улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын хуралд УБТЗ-ын Төв эмнэлгийн төлөөллийг оролцуулжээ.

Энэ удаагийн уулзалтаар хоёр тал Бусан хотын Daedong эмнэлэгтэй УБТЗ-ын Аялал жуулчлалын төвийг холбон эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, төмөр замчид амарч аялангаа хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн багц үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх талаар санал солилцлоо.

БНСУ-ын Дэдүн эмнэлэг нь 75 жилийн түүхтэй, 600 гаруй ажилтантай, 100 гаруй эмч нарын багтай шилдэг шинэ дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжөөр үйлчилдэг эмнэлэг юм.

Тус эмнэлэг нь Хоол боловсруулах замын шинжилгээний төв, Зүрх судасны мэс заслын төв, Хиймэл үений төв, Нурууны үений төв, Мэдрэлийн мэс засал, үений дурангийн төв, Хөл тавхайн клиник, Гадаад иргэдэд зориулсан эмчилгээний төв зэрэг олон төвтэй аж.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 14 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 21 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 30 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 1 цаг 12 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 3 цаг 42 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 4 цаг 4 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 4 цаг 25 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 4 цаг 31 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 4 цаг 41 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 4 цаг 50 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 4 цаг 55 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 4 цаг 57 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top