x

Оросын хөнгөн атлетикчийн эрхийг 10 жилээр хасжээ

Сэргээшийн эсрэг журмыг зөрчсөний учир Оросын хөнгөн атлетикийн тамирчин Татьяна Томашевагийн тэмцээнд оролцох эрхийг 10 жилээр хасаж, 2012 оны Лондоны Олимпын наадмаас хүртсэн мөнгөн медалийг нь хураахаар шийдвэрлэжээ. Мягмар гарагт Швейцарийн Лозанна хотноо хуралдсан Спортын арбитрын шүүхээс ийм шийдвэрийг гаргасан байна.  

Өдгөө 49 настай гүйлтийн тамирчинтай холбоотойгоор Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос /World Athletics/ гаргасан нэхэмжлэлийг шүүх хэлэлцжээ.

2012 оны 6 дугаар сарын 21-нээс 7 дугаар сарын 17-ны хугацаанд буюу тэмцээний бус үеэр Т.Томашевагаас авсан сэргээшийн сорьцонд анаболик стероид гэдэг хориотой бодис илэрсэн тухай CAS-ын мэдэгдэлд дурдсан байна. Үүнээс өмнө 2008 онд сэргээшийн сорьцыг сольсон хэрэгт Томашоваг сэжиглэж, тэмцээнд оролцох эрхийг нь 2 жил 9 сараар хасаж байсан юм. Үүнээс шалтгаалан CAS энэ удаад 10 жилээр эрхийг нь хасах хатуу шийтгэл оноолоо. Түүнчлэн 2012 оны 6 дугаар сарын 21-нээс 2015 оны нэгдүгээр сарын 3 хүртэлх хугацаанд үзүүлсэн Томашевагийн бүх амжилт, шагналыг хүчингүй болгосон байна.  

Лондоны Олимпын 1500 м-ийн зайн гүйлтэд тэрбээр дөрөвдүгээр байр эзэлсэн бөгөөд Туркийн тамирчид сэргээш хэрэглэсний улмаас медалиа хураалгаснаар мөнгөн медаль хүртсэн юм. Харин САS-ын өчигдөр гаргасан шийдвэрийн дагуу мөнгөн медалийг Этиопийн Абеба Арегави, хүрэл медалийг АНУ-ын Шеннон Роубери нар хүртэхээр болж байна.

Татьяна Томашова бол 2004 оны Афины Олимпын тоглолтын мөнгөн медальт, 2003 ба 2005 онуудын дэлхийн хошой аварга тамирчин /1500 м/ юм.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 6 цаг 21 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 6 цаг 29 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 6 цаг 40 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 7 цаг 50 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 8 цаг 4 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 8 цаг 36 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 8 цаг 46 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top