x

Хөл бөмбөг дэх хувьсгал буюу хуучин тивийн шинэчлэгдсэн лиг

Клубүүдийн хооронд явагддаг хамгийн сонирхолтой тэмцээн болох Европын Аваргуудын Лигийн тэмцээний зохион байгуулалтын хэлбэр /формат/ сүүлийн 33 жилд анх удаагаа шинэчлэгдлээ.

Ингэснээр тоглолтууд улам сонирхолтой, үзүүштэй болохоос гадна багуудын өрсөлдөөн сүүлчийн мөч хүртэл үргэлжлэх учиртай. Мөн хөл бөмбөгийн оддын тоглолтыг зөвхөн мягмар, лхагва гаргуудад телевизээр үзүүлдэг байсныг пүрэв гарагт буюу гурван өдөр болгон нэмж өөрчилжээ.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Европын хөл бөмбөгийн холбоо /УЕФА/ Монако хотноо анх удаа хиймэл оюун ухааныг ашиглан сугалааг явуулж, шинэ хэлбэрээр явуулах гэж буй эхний улирлын тоглолтуудад оролцох өрсөлдөгчдийг тодруулжээ. Өөрөөр хэлбэл, өмнөхийн адил сагснаас бөмбөлгүүдийг сугалан гаргаж ирэхийн оронд компьютерийн тусламжтайгаар сугалааг явуулсан байна.

Ливерпүүлчүүд 2019 онд Аваргуудын Лигт түрүүлснийхээ дараа        

Хуучин тивийн шинэ лиг

Өмнө нь багууд хэсгүүдэд хуваагдан тоглож, хамгийн олон оноо авсан шилдэг 16 баг плей-офф буюу хасагдах шатанд шалгардаг байв. Харин одоо нийт 8 хэсэг тус бүрт 4 баг /нийт 32 баг/ тоглож байсныг өөрчилж, 36 багаас бүрдэх бүхэл нэг лигийг үүсгэжээ.

Сугалааны дагуу баг бүр бусад 8 багтай тоглох бөгөөд ирэх оны нэгдүгээр сард гоолын зөрүүг тооцсон онооны хүснэгтийг гаргана.

Ингээд эхний 8 байр эзэлсэн багууд 1/8-ийн шигшээ тоглолтод шалгараад амарч байх зуур үлдсэн 16 баг нь хоорондоо дараагийн 8 эрхийн төлөө өрсөлдөнө. Үүний дараа хуучин дүрмийн дагуу хагас шигшээ тоглолт хүртэл өөрийн болон өрсөлдөгчийн талбайд тоглосноор ялагч тодрох бөгөөд 5 дугаар сард финалын нэг тоглолтыг зохион байгуулах юм.

Шинэчлэлийн үр дүнд тоглолтууд улам илүү үзүүштэй сонирхолтой болох ажээ. Учир нь, юуны түрүүнд клубүүдийн тоо нэмэгдэж байна. Хоёрдугаарт, хүчтэй нэр хүндтэй багууд эхний тоглолтуудад учраа таарах магадлал өндөр байгаагаас гадна ерөнхий үе шатны сүүлчийн тойргийн тоглолт хүртэл гоол оруулж, оноо авах боломж багуудад хадгалагдсаар байх болно. Учир нь, сүүлчийн тойргийн тоглолтуудыг 2025 оны нэгдүгээр сарын 29-нд нэгэн зэрэг явуулах юм.

“Багуудын хувьд тоглолт бүр чухал. Ерөнхий үе шатанд эхний тоглолтоос сүүлчийн тойргийн тоглолтын дүн бүр нь тэмцээний хүснэгтэд эзэлж буй багуудын байрт шууд нөлөөлнө. Ялсан тохиолдолд 1/8 финалд шууд шалгарах боломж гарч ирж магадгүй, харин ялагдсан тохиолдолд шууд хасагдана, эсвэл нэмэлт халз тоглолтод оролцох боломж бий” гэж УЕФА-гийн удирдлага тайлбарлаж байна.  

Хэн нь хэнтэй, хэзээ тоглох вэ?

Хэн нь хэнтэй тоглох вэ гэдэг нь пүрэв гарагт болсон сугалаагаар тодорхой болсон бол харин хэзээ вэ гэдгийг компьютерийн тусламжтайгаар бямба гарагт тодруулсан байна.

Одоо сугалааны зарчмыг тайлбарлая. 4 сагсанд тус бүрт нь 9 багийг байрлуулсан бөгөөд баг бүр анхдагч ерөнхий үе шатанд 8 тоглолт хийх ёстой. Үүний тулд тухайн баг нь сагс бүрээс 2 өрсөлдөгчийг сонгоно. Дүрэм бол үнэхээр чанга. Өөрийн улсын багуудтай тоглохгүй ба өөр улсын дээд тал нь хоёр багтай тоглох боломжтой. Өөрийн талбайд дөрвөн тоглолт, өрсөлдөгчийн талбайд дөрвөн тоглолт хийх бөгөөд энэ бүхнийг компьютерийн тусламжтайгаар тодорхойлно.

“Үүний дүнд оролцогч багууд өөр хоорондоо ялгаатай түвшний багуудтай тоглохоос гадна хүчтэй топ багууд эхний тойргуудад учраа таарах магадлал өндөр тул үзэгчдийн сонирхлыг татна. Шинэ формат гарснаар баг бүр тэмцээний туршид ширүүн өрсөлдөж, сонирхолтой тоглолтуудыг үзүүлэх болно” гэж УЕФА тооцжээ. 

Бусад лигт гарсан өөрчлөлтүүд

Аваргуудын Лигээс гадна Европын клубүүдийн хооронд болдог Европын Лиг, Конференцийн Лигийн тоглолтуудын зохион байгуулалтын хэлбэр /формат/ ч мөн өөрчлөгджээ. Тодруулбал, Европын Лигийн тэмцээний анхдагч ерөнхий үе шатанд баг тус бүр 8 тоглолт, Конференцийн Лигт тус бүр 6 тоглолт хийх бөгөөд аль алинд нь 36 баг оролцоно.

Ердийн долоо хоногуудад Аваргуудын Лигийн тоглолтууд мягмар, лхагва гарагуудад, Европын Лиг, Конференцийн Лигийн тоглолтууд пүрэв гарагт явагдана. Онцгой долоо хоногуудад Аваргуудын Лигийн тоглолтууд мягмар, лхагва, пүрэв гарагуудад явагдах ажээ. Мөн онцгой долоо хоногуудын Европын Лигийн тоглолтууд лхагва, пүрэв гарагуудад, Конференцийн Лигийн тоглолтууд пүрэв гарагт  тус тус болно.

Эдгээр гурван лигийн тэмцээн бүрийн үеэр тоглолтын онцгой долоо хоногийг тогтоож өгөх бөгөөд энэ үеэр нөгөө хоёр лигийн тоглолтууд явагдахгүй ажээ.

Энэ бүхэн бол туршилтын формат бөгөөд үр дүнгүй гэж үзвэл 2027 оноос хуучин дүрмийн дагуу тэмцээнийг зохион байгуулна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 6 цаг 21 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 6 цаг 29 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 6 цаг 40 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 7 цаг 50 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 8 цаг 4 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 8 цаг 36 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 8 цаг 46 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top