x

Пауэрлифтингийн ДАШТ-аас алт, мөнгөн медаль зэрэг хүртсэн анхны Монгол тамирчин M.Балжинням боллоо

2024 оны Пауэрлифтинг Өсвөр, Залуучуудын ДАШТ Мальта улсад энэ сарын 28-наас есдүгээр сарын наймны хооронд зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 750 гаруй тамирчин оролцож байгаа юм. 

Манай улсын хувьд энэхүү тэмцээнд гурван тамирчин оролцож байгаа бөгөөд өчигдөр буюу тэмцээний эхний өдөр “SBD Strength” клубийн тамирчин, спортын мастер M.Балжинням -74 кг-ийн төрөлд 207.5 кг шахаж, улмаар аваргын алтан медалийн тавцан дээр зогслоо. 

Түүгээр ч зогсохгүй, суулт 255 кг IV байр, таталт 250 кг IV байранд шалгарч, нийлбэр дүнгээр 712.5 кг өргөж, давхар мөнгөн медаль хүртсэн юм.

Тэрээр ийнхүү Монголын Пауэрлифтингийн спортын түүхэнд залуучуудын Пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны тамирчин болж, түүхэн амжилтыг бүтээж буй нь энэ. 

Түүний дасгалжуулагч багшаар Монголын Пауэрлифтингийн холбооны болон олон улсын шүүгч, “SBD Strength” клубийн багийн ахлагч ОУХМ С.Минжбаатар болон Б.Дүвжид нар ажилладаг юм. Харин ирэх арваннэгдүгээр сард Исланд Улсад зохиогдох насанд хүрэгчдийн ДАШТ-д дасгалжуулагчид нь өөрсдөө оролцох тул бэлтгэл сургуулилтын хуваариас шалтгаалан тэд энэ удаа Мальта улсыг зорьж чадаагүй аж. Тэгсэн ч боломж бололцоогоо ашиглан, бэлтгэл болон тэмцээний турш тасралтгүй гар утсаараа дүрст дуудлага хийж, тамирчнаа дасгалжуулсаар аваргын тавцан дээр зогсож, төрийн дууллаа эгшиглүүлэхэд нь тусалжээ.

Тамирчин М.Балжинням болон багш дасгалжуулагч, багийн гишүүд, Монголын Пауэрлифтингийн спортыг сонирхогч бүх залуустаа халуун баяр хүргэхийн сацуу тэмцээнд оролцож буй бусад тамирчдадаа амжилт хүсье. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • За боль (127.0.0.1)
    Зүрх чинь томроод наслахгүй шүү. Дэмий спорт шүү.. эртхэн боль.. элдэв тайл данкрад кран гарчихаад байхад.. Бодибилдинг гэж бурханы хуулыг зөрчиж тариа шахаж өрсөлддөг бузар спорт байна бас..
    2024 оны 08 сарын 30 | Хариулах
    • Zail tsaashaa
      2024 оны 08 сарын 30
    • Zailoo teneg ats mine
      .
      2024 оны 08 сарын 30
  • Suwd (127.0.0.1)
    Mundag shvv nzdaa amjilt. Oshoo ilvvg hiij bvteegeerei.
    2024 оны 08 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 19 цаг 9 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 19 цаг 16 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top