x

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг шинэ эмчилгээ, шинэ технологио танилцууллаа

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сэргээн засах тасгаас “Шинэ эмчилгээ-Шинэ технологи” танилцуулах өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ өдөрлөгийн хүрээнд нарийн мэргэжлийн 4 аппарат, 1 төхөөрөмжийг танилцуулсан юм. Тухайлбал, сэргээн засах эмчилгээний анти гравити гүйлтийн зам нь NASA-гийн бүтээл бөгөөд агаарын даралтыг багасгаж, хөлд очих ачааллыг бууруулан, дасгал хийхэд амар болгодог "шидтэй" ажээ. Биеийн жинг 80 хүртэл хувь бууруулж, “агаарт гүйж буй мэт” мэдрэмж төрүүлж, гэмтэлтэй эдэд очих ачааллыг багасгадаг онцлогтой юм.

Энэхүү төхөөрөмжийг:

  • ·         Тархи, мэдрэлийн эмгэгийн дараах сэргээн засах
  • ·         Ахмад настай өвчтөнүүдийн хөдөлгөөнийг сэргээх, сайжруулах
  • ·         Доод мөчний гэмтэл, мэс заслын дараах сэргээн засах
  • ·         Мөчдийн үе сольсны дараах сэргээн засах эмчилгээ  зэрэгт ашиглах боломжтой.

Мөн квантун оношилгоо, эмчилгээний аппаратыг нэвтрүүлж байна. Уг оношилгооны аппарат нь хүний биеэс ялгарах цахилгаан соронзон долгионы тусламжтай 1 минутын дотор тухайн хүний эрүүл мэндийн байдал, өвчин эмгэгийг тодорхойлдог. Аппаратаар дамжуулан 45 үзүүлэлтийг оношлох боломжтой. Тухайн хүнд ямар ч зовуурь мэдрүүлэхгүй, 1 минутын дотор биеийн ерөнхий байдлыг мэдээллийг гаргадгаараа онцлог аппарат юм.

Түүнчлэн хиймэл оюун ухаанаар дамжуулан цээжний хөндийн рентген зурган дээр нарийвчилсан оношилгоо хийх боломжтой аппарат, үений дурангийн аппарат, мөрний кинетик аппарат, соронзон массаж зэрэг аппаратыг төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс эмчилгээндээ зориулан нэвтрүүлжээ.

Тус эмнэлгийн ГССЗТ-ийн эрхлэгч, дэд хурандаа А.Пүрэвдорж “Монголд оношилгоо, эмчилгээ хийх боломжгүй байсан өвчнийг түргэн шуурхай оношлон эмчлэх боломж бүрдэж байгаа"-г онцлов. Мөн сэргээн засах эмчилгээг илүү хурдан, үр дүнтэй явуулах боломж бүрдэж буйг дурдаж байв.                                                                                                                                                                                                                                                                                                          

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top