x

Анагаах ухааны хөтөлбөртэй сургуулиудын үйл ажиллагаатай танилцлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсэг анагаах ухаан, эрүүл мэндийн хөтөлбөрөөр сургалт явуулж буй их, дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Шинэ анагаах ухаан их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Ач анагаах ухааны их сургуулийн үйл ажиллагаа хөтөлбөр, багшлах боловсон хүчний байдал, сургалтын орчинтой танилцлаа.

Шинэ анагаах ухаан их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль нь сувилахуйн хөтөлбөрөөр элсэлт аваад хоёр жил болж байгаа бол Ач их сургууль энэ мэргэжлээр 2004 оноос хойш элсэлт авчээ. Орон нутгаас ирсэн төгсөгчид буцаад орон нутагтаа ажиллах нь ховор байна гэдгийг дурдаж байлаа. Харин Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн суралцагчдыг дөрөв, тавдугаар дамжаанаас эхлэн байгууллагууд сургалтын төлбөрийг нь төлж, орон нутагт ажиллуулах гэрээ байгуулж байгаа гэлээ.

Ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан, “Чанартай, шинжлэх ухаанч боловсон хүчин бэлтгэхээс гадна өндөр хариуцлагатай ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх нь чухал. Орчин үед гадаад хэлгүй анагаах ухааны мэргэжилтэн байх боломжгүй. Тиймээс гадаад хэл болон бусад шаардлагатай мэдлэгийг өндөр түвшинд олгох хэрэгтэй” гэлээ.

Анагаахын мэргэжил нь хүний амь нас, эрүүл мэндийг бүрэн хариуцдаг онцгой мэргэжил тул төгсөгчдийнхөө хариуцлагатай байдалд санаа зовниж явдгаа сургуулийн удирдлагууд хэлж байсан юм. Тухайлбал, Шинэ анагаах ухаан сургуулийн захирал доктор М.Амбага, “Бид оюутанд мэдлэг олгож чадаад байна. Харин ёс зүй, суурь ёс суртахууныг төлөвшүүлэхэд хүндрэлтэй байна. Иймд гэр бүл тогтвортой байх, гэр бүлийн суурь хүмүүжил, төлөвшил олж авахад эцэг, эхийн үүрэг хариуцлага чухал байна” гэв.

Анагаах ухааны хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулийн бас нэг онцлог нь өндөр өртөг бүхий тоног төхөөрөмж, лаборатори хэрэгцээтэй байдаг. Ийм лабораторийг сургуулиуд өөрийн хөрөнгө, нөөц бололцоогоор боломжийн хэмжээнд хангасан нь харагдаж байлаа.

Нийслэл хотод нийт 12 их, дээд сургууль эрүүл мэнд, анагаах ухааны хөтөлбөрөөр дээд боловсрол олгодог. Ажлын хэсгийнхэн одоогийн байдлаар 10 сургуулийн үйл ажиллагаатай танилцаад байна.. Ажлын хэсэг эрүүл мэнд, анагаах ухааны хөтөлбөрөөр дээд боловсрол олгодог бүх сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, нэгдсэн дүгнэлт, гарган цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус яамнаас гадна Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын алба, Боловсролын хүрээлэн зэрэг байгууллагууд орж байгаагаас гадна Мэргэжлийн хяналтын Ерөнхий газартай хамтран ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 28 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 33 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 37 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 44 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 47 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 51 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 55 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 58 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 21 цаг 15 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 29 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 33 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 36 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 50 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 55 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 57 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 2 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 4 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 10 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 22 цаг 17 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top