x

Олимпын наадмын үеэр алдаршсан Өмнөд Солонгосын тамирчинтай уран бүтээлийн агентлаг гэрээ байгуулжээ

Парисын зуны олимпын наадмын үеэр биеэ авч явах өвөрмөц хэв маягаараа дэлхий дахинд алдаршсан Өмнөд Солонгосын буудлагын спортын тамирчин уран бүтээлийн агентлагтай гэрээ байгуулжээ.

Plfil агентлаг 31 настай олимпын мөнгөн медальт Ким Еэ Жиг төлөөлөх гэрээ байгуулснаа Даваа гарагт зарласан юм.

“Жүжигчид, уран бүтээлчдийг удирдах туршлага дээрээ үндэслэн бид Ким Еэ Жигийн дотоод болон гадаад дахь үйл ажиллагааг дэмжиж, төрөл бүрийн тайзан дээр од болон гялалзах нөхцөлийг бүрдүүлэх болно” гэж Plfil агентлаг мэдэгджээ.

Ким Еэ Жи өнгөрсөн олимпын наадмын 10 метрийн хийн гар бууны төрөлд мөнгөн медаль зүүсний дараа түүний өмнөх дэлхийн аваргад оролцож байх үеийн дүрс бичлэг сошиал ертөнцөд хүчтэй тарж, олны анхаарлын төвд орсон юм.

Тухайн бичлэгт Ким хэдийгээр дэлхийн дээд амжилтыг тогтоосон ч төдийлөн хөөрч догдлолгүй, ихэмсэг бардам дүр төрхөө хадгалж байгааг харуулжээ.

Тэрбумтан Илон Маск хүртэл түүний хөгжөөн дэмжигч болж, бичлэг дээр нь “Тэр тулаант киноны дүр бүтээхэд тохирох хүн. Ямар ч жүжиглэлт хэрэггүй” хэмээн бичиж байв.

Plfil агентлаг Кимийн богино хэмжээтэй видео контентуудыг бүтээж, олон улсын зах зээлд гаргахаар төлөвлөжээ.

Бас буудлагын спортыг дэмжих зорилгоор кино, телевизийн цувралд тоглох боломжийг эрэлхийлэхээ бас мэдэгдсэн байна.

Наймдугаар сарын 4-нд Парист болсон Өмнөд Солонгосын медальтнуудын хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Ким Еэ Жи дэлгэцийн урлагт хүч сорих ямар нэг төлөвлөгөө байхгүй, зөвхөн спортын амжилтдаа анхаарал хандуулах бодолтой байгаагаа хэлж байжээ.

 

Эх сурвалж: Yonhap News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 6 цаг 23 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 6 цаг 31 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 6 цаг 42 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 7 цаг 52 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 8 цаг 6 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 8 цаг 38 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 8 цаг 48 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top