x

Л.Оюун-Эрдэнэ: Л.Гантөмөр дарга Эдийн засаг, хөгжлийн сайд болно

Гэрэл зургийг MPA агетлаг

Төрийн ордонд болж буй Монголын эдийн засгийн форумын “Хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-д суудалтай намуудын дарга нар оролцож байна. Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН болон ХҮН-тай эвсэж, хамтарсан Засгийн газар байгуулах болсноо мэдэгджээ.

Л.Оюун-Эрдэнэ:

-“Энэ форумын дундуур Монгол Улсад тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр улс төрийн намууд нэгдэж гарын үсэг зурах гэж байна. Бэлгэдлийг бодож морин цагт амжуулна. “Хурдтай шийдэлд хүрэхийн төлөө хамтарцгаая” гэдэг тунхагт гарын үсэг зурна. Хяналтын чиг үүрэгтэй функцуудыг сөрөг хүчиндээ өгч, хамтарч ажиллана. Ингэснээр бүтээмж илүү нэмэгдэнэ гэж үзсэн.

Худалдан авалтын хяналт, түүнтэй холбоотой бизнесийн монополи, тендерийн эрх зүйн баримт бичгийг бүхэлд нь ХҮН намтай ярилцаад, өөрсдөө засаасай гэж хүсэж байгаа. Худалдан авалт, гадаад худалдаатай асуудлыг ХҮН намд хариуцуулах саналыг тавьсан. Мөн хувийн хэвшилтэй ажиллах, хөрөнгө оруулагчдыг дэмжих, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал төр-иргэний нийгмийн байгууллагын хамтрах ажиллах асуудал бүхэлдээ АН-д очиж байгаа.

Харин МАН ногоон эдийн засаг, Улаанбаатар хотын түгжрэл, эрчим хүчтэй холбоотой асуудлууд дээр төвлөрч ажиллах төлөвлөгөө гарсан байгаа. Хамгийн их шүүмжлэл өрнүүлж байгаа асуудал дээрээ ажиллах боломжийг тухайн намд олгоё гэж бодож байгаа. Жишээ нь, Л.Гантөмөр дарга маань Эдийн засаг, хөгжлийн сайд болно. Өнөөдрөөс эхлээд Монгол Улс мөнхийн эвслийн Засгийн газрын тогтолцоотой болж байна" гэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13 "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2026-11-13 Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2026-11-13 Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2026-11-13 Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2026-11-13 Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г...
Top