x

У.Хүрэлсүх: Олимпод оролцсон нийт тамирчдад мөнгөн урамшуулал олгоно

"Парис 2024" зуны олимпод оролцох баг тамирчдад амжилт хүсэж, төрийн далбааг гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. 

Олимпын есөн төрөлд 33, паралимпын зургаан төрөлд есөн тамирчин эх орноо төлөөлөн оролцох юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Олимпод хүч сорихоор оюун ухаан, бие бялдар, сэтгэлийн хатаа тэнцүүлэн бэлтгэл сургуулалтаа хангасан эрхэм хүндэт баг тамирчин, багш дасгалжуулагч, спортыг дэмжигч та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Монгол Улс хүн төрөлхтний эв санааны нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадамд тогтмол оролцож олимпын наадмаас 30, паралимпын наадмаас дөрвөн медаль хүртсэн ард түмэн юм.

Манай Үндэсний шигшээ баг энэхүү амжилтын буухиагаа үргэлжлүүлэхээр "Парис 2024"-д зуны 30, паралимпын 17 дахь удаагийн тэмцээнд оролцохоор олимпын есөн төрөлд 33, паралимпын зургаан төрөлд ес нийт 42 эрх баталгаажуулсан.

Энэ цаг үед Үндэсний шигшээ багийн тамирчдыг бодлогын түвшинд шинжлэх ухааны үндэстэй бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, спортын сэтгэлзүйн чадамжийг сайжруулах, хоол, шим тэжээлийг тухайн спортын онцлогт тохируулан хэрэглэх чиглэлээр дөрвөн төрлийн дэмжих багийг сүүлийн хоёр жилийн хугацаанд ажиллуулж байна.

"Парис 2024" олимп, паралимпт оролцож буй тамирчид та бүхэндээ амжилт хүсэхийн сацуу эрх авсан тамирчин тус бүрд Монгол Улсын Засгийн газраас мөнгөн урамшуулал олгох болсныг дуулгахад таатай байна.

Олимпод оролцоход бэлэн болсон нийт баг тамирчдадаа амжилт хүсэж Парисын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг олонтоо мандуулан, Төрийн дууллаа дахин дахин эгшиглүүлж, ард түмнийхээ итгэл найдварыг өндөрт өргөж, бахдам сайхан амжилт гаргахын ерөөлийг дэвшүүлье.  

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай" гэлээ. 

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол төрийн далбааг олимпын наадмын тугчаар сонгогдсон марафон гүйлтийн тамирчин Б.Сэр-Од, боксчин О.Есүгэн, паралимпын тугчаар сонгогдсон Э.Содномпилжээ, Б.Оюун-Эрдэнэ нарт гардуулсан юм.  

Үүний дараа Монгол Улсын сайд Б.Бат-Эрдэнэ олимпын наадмын баг тамирчдын бэлтгэлийн хувцасны дээжээс Ерөнхийлөгчид бэлэглэв. 

Ёслолын ажиллагааны төгсгөлд Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тамирчдын төлөөлөл болж Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ нар үг хэллээ.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 50 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 54 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 58 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 11 цаг 5 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 11 цаг 8 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 12 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 16 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 19 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 36 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 50 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 54 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 58 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 11 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 16 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 19 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 23 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 26 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 31 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 39 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top