x

ЕВРО 2024: Туркийн Мерих Демирал хасагдах шатанд хамгийн хурдан хугацаанд гоол оруулсан тоглогч болжээ

Европын Аварга Шалгаруулах Тэмцээн (ЕАШТ)-ий түүхэнд хамгийн хурдан хугацаанд орсон гоолыг Албанийн Недим Бажрами Италийн хаалганд оруулсан гоолоор бүртгүүлсэн. Н.Бажрами ердөө 23 секундэд Жианлужи Доннаруммагийн хаалгыг мялаасан юм. Тэгвэл өнөөдөр Туркийн Мерих Демирал 57 секундэд эсрэг багийн хаалгыг мялааснаар хасагдах шатанд оруулсан хамгийн хурдан гоол болжээ. 

Евро-д хамгийн хурдан хугацаанд орсон гоолууд

0:23 СЕКУНД - НЕДИМ БАЖРАМИ (ИТАЛИ 2:1 АЛБАНИ, 15/06/2024, ХЭСГИЙН ШАТ)

Хоёр дахь тивийн аваргадаа оролцож буй албаничууд хэсэгтээ Италийн хаалганд эхний гоолыг оруулж, хэсэг сандаргасан. Италийн Федерико Димаркогийн хажуугаас "бэлэглэсэн" бөмбөгийг Недим Бажрами гоол болгоход ердөө 23 секунд шаардлагатай байв. 

Энэ гоол ЕАШТ-ий түүхэнд хамгийн хурдан хугацаанд орсон гоолоор бүртгэгдсэн юм.

0:57 СЕКУНД - МЕРИХ ДЕМИРАЛ (АВСТРИ 1:2 ТУРК, 02/07/2024, ШӨВГИЙН 16)

Тус тэмцээний түүхэнд хасагдах шатанд хамгийн хурдан хугацаанд орсон гоолыг Туркийн Мерих Демирал толилуулав. Турк эхний довтолгоогоор булангийн цохилт гүйцэтгэх эрхтэй болж, Арда Гүлерийн дамжуулалтаар М.Демирал багаа тэргүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

1:07 МИНУТ - ДМИТРИ КИРИЧЕНКО (ОХУ 2:1 ГРЕК, 20/06/2004, ХЭСГИЙН ШАТ)

Хэсгийн шатны эхний хоёр тоглолтод сэлгээнд суусан "ЦСКА Москва" багийн тоглогч Дмитри Кириченког дасгалжуулагч Георгий Ярцев Грекийн эсрэг гараанд гаргасны хариуг 67 секундэд харуулж байв. Энэ гоол сүүлийн 20 жил тивийн тэмцээний хамгийн хурдан гоолын жагсаалтыг тэргүүлсэн билээ.

1:13 МИНУТ - ЮРИ ТИЛЕМАНС (БЕЛЬГИ 2:0 РУМЫН, 22/06/2024, ХЭСГИЙН ШАТ)

Эхний тоглолтод Словакт хожигдож дуулиан тарьсан Бельгийн "Улаан чөтгөрүүд" Румыныг заавал хожих даалгавартай талбайд гарсан. Английн "Аштон Вилла"-д хүчин зүтгэдэг хагас хамгаалагч Юри Тилемансын цохилтыг Румыны хаалгач Флорин Нита хаах боломж гарсангүй. 

1:22 МИНУТ - ЭМИЛЬ ФОРСБЕРГ (ШВЕД 3:2 ПОЛЬШ, 23/06/2021, ХЭСГИЙН ШАТ)

Гурван жилийн өмнө Шведүүд Польшийг ялснаар хэсгээ тэргүүлж байв. 

1:34 МИНУТ - ХВИЧА КВАРАЦХЕЛИ (ГҮРЖ 2:0 ПОРТУГАЛ, 26/06/2024, ХЭСГИЙН ШАТ)

Тивийнхээ тэмцээнд анх удаа хүч сорьсон Гүрж хүчирхэг Португалын шигшээг 2:0-ээр хожсоноор эхний тэмцээндээ хасагдах шатанд шалгарсан түүхтэй. Тус багийн гол од, Италийн "Наполи"-д данстай Хвича Кварацхела эхний гоолыг оруулж, багаа ялалтад хөтөлсөн юм.

1:39 МИНУТ - ЮССЕФ ПОУЛСЕН (ДАНИ 1:2 БЕЛЬГИ, 17/06/2021, ХЭСГИЙН ШАТ)

зураг

 

Германы "Лейпциг" клубын дани хагас хамгаалагч Юссеф Поулсен Бельгийн эсрэг эхний гоолыг оруулсан ч "Улаан чөтгөрүүд" өрсөлдөгчөө 2:1-ээр илүүрхсэн билээ.

1:40 МИНУТ - РОБЕРТ ЛЕВАНДОВСКИ (ПОЛЬШ 1:1 ПОРТУГАЛ, 30/06/2016, ШӨВГИЙН 8)

Польшийн довтлогч Роберт Левандовски 100 дахь секундэд Португалийн хаалгыг мялааснаар аваргуудыг багагүй сандаргасан удаатай. Тоглолтын 33 дахь минутад Ренато Санчес тоог тэнцүүлж, улмаар торгуулийн цохилтоор дараагийн шатанд шалгарснаар Португал аваргалах замаа зассан түүхтэй.

1:56 МИНУТ - ЛЮК ШАУ (ИТАЛИ - АНГЛИ, 11/07/2021 ШИГШЭЭ)

"ЕВРО 2020" тэмцээний шигшээд Английн Люк Шау эхний гоолыг хоёр хүрэхгүй минутын хугацаанд шигтгэсэн. Английн "Манчестер Юнайтед" багт зүтгэдэг хамгаалагч Л.Шау шигшээдээ оруулсан эхний гоол нь энэ байв. Гэвч Итали хоёрдугаар хагаст тоог тэнцүүлж, улмаар торгуулийн цохилтоор аваргын цом хүртсэн билээ.

2:00 МИНУТ - РОББИ БРЭДИ (ФРАНЦ 2:1 ИРЛАНД, 26/06/2016, ШӨВГИЙН 16)

зураг

 

Ирландчууд эхний довтолгооноор торгуулийн цохилт гүйцэтгэх эрх олж авснаар Робби Брэди Францын хаалганд эхний гоолыг оруулсан. Гэвч Антуан Гриззманы хоёрдугаар хагаст оруулсан хоёр гоолын ачаар францчууд дараагийн шатанд шалгарсан юм.

 

Эх сурвалж: uefa

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 6 цаг 22 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 6 цаг 30 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 6 цаг 41 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 7 цаг 51 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 8 цаг 5 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 8 цаг 37 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 8 цаг 47 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top