x

"Лос-Анжелес Лэйкерс" клуб Лейброн Жэймсийн хүүг драфтад сонгожээ

ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 28 /TASS/. “Лос-Анжелес Лэйкерс” баг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /НБА/ драфтын хоёрдугаар тойрогт НБА-ийн дөрвөн удаагийн аварга Леброн Жэймсийн хүү Бронни Жэймсийг сонголоо. Энэ тухай “Лэйкерс”-ийн хэвлэлийн алба мэдээлэв.

Тус клуб өдгөө 19 настай Бронниг 55-р сонголтоор авчээ. Бронни өмнө нь Сьерра-Каньоны ахлах сургуулийн багт тоглож байсан юм. Тэрбээр Өмнөд Калифорнийн их сургуулийн төлөө 25 тоглолтод оролцохдоо дунджаар 4.8 оноо авсан бол самбараас бөмбөг авсан дундаж үзүүлэлт 2.8, оновчтой дамжуулсан дундаж үзүүлэлт 2.1 байна. Өнгөрсөн оны долоодугаар сард Бронни бэлтгэлийн үеэр зүрх нь зогсож, эмнэлэгт хүргэгдэж байв. Түүнд сагсан бөмбөгийн талбайд үргэлжлүүлэн гарахыг 11 дүгээр сард зөвшөөрчээ. 

Өдгөө 39 настай Леброн Жэймс хүүтэйгээ нэг багт тоглохыг мөрөөддөг гэдгээ өмнө нь нэг бус удаа хэлж байсан юм. Тэрбээр хүүтэйгээ зэрэг НБА-д тоглосон анхны тоглогч болж магадгүй байна.  

НБА -ийн дөрвөн удаагийн аварга, дөрвөн удаа үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байсан Леброн 2018 оноос “Лос-Анжелес Лэйкерс” багт тоглож байгаа бөгөөд өмнө нь “Кливленд” (2003-2010, 2014-2018), “Майами” (2010-2014) багуудад хүчин зүтгэж байв. АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд тэрбээр хоёр удаа (2008, 2012) Олимпын аварга болж, мөн Олимпын хүрэл медаль (2004) хүртсэн юм. 

“Атланта Хокс” баг драфтын эхний сонголтоор франц довтлогч Закари Рисашег сонгожээ. Түүний араас “Вашингтон Уизардс” Францын өөр нэгэн тоглогч Александр Саррыг авсан байна. “Хьюстон Рокетс” клуб гурав дахь сонголтоор Америкийн хамгаалагч Рид Шеппардыг сонгожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 6 цаг 19 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 6 цаг 27 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 6 цаг 38 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 7 цаг 48 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 8 цаг 2 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 8 цаг 34 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 8 цаг 44 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ
Top