x

Ж.Буффоны амжилтыг Германы хаалгач М.Нойер эвдлээ

БЕРЛИН, 2024 оны зургаадугаар сарын 24 /TASS/. Германы шигшээ багийн хаалгач Мануэль Нойер Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтод оролцсон тоогоор хаалгачдын дунд дээд амжилт тогтоожээ. 

Тэрбээр тус тэмцээний хэсгийн шатны гуравдугаар тойрогт Швейцарын багтай хийсэн тоглолтод Германы шигшээ багийн гарааны бүрэлдэхүүнд талбайд гарсан байна. Энэ тоглолт М.Нойерын хувьд ЕАШТ-ий 18 дахь тоглолт байлаа. Тэрбээр Италийн хаалгач Жанлуижи Буффоны (17) амжилтыг эвджээ.

Германы шигшээ багийн хөлбөмбөгчид Швейцарын багтай 1:1 харьцаагаар тэнцжээ. Швейцарын шигшээ багийн довтлогч Дан Ндойе (28 дахь минут), Германы багаас сэлгээгээр талбайд гарсан Никлас Фюллькруг (90+2) нар гоол оруулсан байна.

Германы шигшээ 7 оноотой хэсгээ тэргүүллээ. Тус баг хасагдах шатны эхний тойрогт С хэсгийн хоёрдугаарт байрт шалгарсан багтай тоглоно. Швейцарын баг 5 оноотой хэсгээсээ хоёроор 1/8 шигшээд шалгарсан бөгөөд В хэсэгт хоёрдугаар байр эзэлсэн багтай өрсөлдөнө. А хэсгийн гуравдугаарт Унгарыг баг (3) орж байгаа бөгөөд хасагдах шатанд шалгарах боломжтой хэвээр байгаа бол Шотландын шигшээ дөрөвт (1) орж, тэмцээнийг орхиж байна.

Өдгөө 38 настай М.Нойер ЕАШТ-ий хошой хүрэл медальт (2012, 2016) бөгөөд Германы шигшээ багийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга (2014) болсон юм. Тэрбээр 2011 оноос хойш “Байерн Мюнхен” багт тоглож байгаа бөгөөд 11 удаа Германы аварга болж, Германы цомд 5 удаа, Аваргуудын лигт хоёр удаа түрүүлжээ. 

Германд болж буй ЕАШТ-ий шувтаргын тоглолт долоодугаар сарын 14-нд Берлинд болно. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 7 цаг 32 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 7 цаг 39 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 7 цаг 50 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 9 цаг 0 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 9 цаг 14 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 9 цаг 46 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 9 цаг 56 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top