x

“Теодор Рузвельт” хөлөг онгоц цэргийн сургуулилалтад оролцохоор Өмнөд Солонгост ирлээ

Цөмийн хөдөлгүүрт, нисэх онгоц тээгч “Теодор Рузвельт” хөлөг онгоц Өмнөд Солонгос, Япон улсуудтай хамтарсан цэргийн сургуулилалт хийхээр Өмнөд Солонгосын Бусан боомт хотод ирсэн тухай АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний албаны хүмүүс бямба гаригт мэдээлжээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард болсон дээд түвшний уулзалтын үеэр гурван улсын удирдагчид Хятад улсын өсөн нэмэгдэж буй хүч чадал, түүнчлэн Умард Солонгосоос учирч буй цөмийн аюулын эсрэг эв нэгдлээ харуулах зорилгоор жил бүр цэргийн сургууль хийхээр тохиролцсон юм. 

Энэ сард болох "Эрх чөлөөний зааг" нэртэй сургуулилалтад "гурван улсын тэнгисийн цэргийн хүчин" оролцох ажээ.  Хамтарсан сургуулилалтын үеэр шумбагч онгоц эсэргүүцэх, агаарын довтолгооноос хамгаалах сургуулиудыг хийнэ гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээвэрлэгч 9-р бүлгийн командлагч, хошууч адмирал Кристофер Александр мэдээлжээ.

Тэрбээр "Энэхүү сургуулилалт нь манай тэнгисийн цэргийн хүчнүүд хоорондын уялдаа холбоог сайжруулах, бид аливаа хямрал, гэнэтийн нөхцөл байдалд бэлэн байгаа эсэхийг баталгаажуулах зорилготой. “Теодор Рузвельт” командлагч хөлөг онгоц байх болно" гэж мэдэгдсэн байна. 

Гурван улс мөн Умард Солонгосоос учирч буй аюул заналын эсрэг хариу арга хэмжээгээ сайжруулах зорилгоор пуужингийн довтолгооноос хамгаалах болон шумбагч онгоц эсэргүүцэх сургуулийг өнгөрсөн онд хийжээ.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 24 жилийн дараа Умард Солонгост айлчилсан. Тэрбээр удирдагч Ким Жөн Унтай харилцан батлан хамгаалах үүрэг бүхий гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд БНАСАУ-ын удирдагч Ерөнхийлөгч Путины энэ алхмыг "эвсэлтэй дүйцэхүйц" хэмээн мэдэгдсэн юм. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13 "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2026-11-13 Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2026-11-13 Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2026-11-13 Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2026-11-13 Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Энэ 7 хоногт Монгол Улсад А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүсн...
Top