x

К.Роналду ЕАШТ-ий дээд амжилтыг давтжээ

Португалын хөл бөмбөгийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду гоолын дамжуулалт өгсөн тоогоор Европын аварга шалгаруулах тэмцээний (ЕАШТ) дээд амжилтыг давтлаа. 

Тэрбээр тивийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны хоёрдугаар тойрогт Туркийн шигшээ багтай хийсэн тоглолтод найм дахь удаагаа гоолын дамжуулалт өгчээ. Ингэснээр К.Роналду Чехийн хөлбөмбөгчин Карел Поборскитэй эн тэнцлээ. Португалын хөлбөмбөгчин зургаа дахь удаагаа ЕАШТ-д оролцож байгаа юм. 

Португалын шигшээ баг Туркийн багийг 3:0-ээр хожсон байна. Тоглолтын 21 дэх минутад Бернарду Силва гоолдсон бол 28 дахь минутад Туркийн шигшээ багийн хамгаалагч Самет Акайдин өөрийн хаалганд оруулсан байна. Тоглолтын 56 дахь минутад Бруно Фернандеш гоолдсон бөгөөд гоолын дамжуулалтыг К.Роналду өгчээ. 

Португалын шигшээ баг 6 оноо авснаар хэсгийн шатны тоглолт дуусахаас нэг тойргийн өмнө нэгээр хасагдах шатанд шалгарлаа. Туркийн баг гурван оноотой Чех (1 оноо), Гүржийн (1 оноо) өмнө хоёрдугаарт бичигдэж байна. Гуравдугаар тойрогт Португалын баг Гүржийн шигшээтэй, Туркийн шигшээ баг Чехийн багтай тус тус тоглоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 7 цаг 32 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 7 цаг 40 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 7 цаг 51 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 9 цаг 1 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 9 цаг 15 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 9 цаг 47 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 9 цаг 57 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top