x

Италийн хөл бөмбөгийн домогт тамирчин Роберто Бажо гэрт нь зэвсэгт халдлага гарах үеэр толгойдоо гэмтжээ

Хөл бөмбөгийн спортын түүхэнд төрөн гарсан хамгийн шилдэг тоглогчдын нэг гэгддэг Роберто Бажо өнгөрсөн Пүрэв гарагийн орой Италийн хойд бүсийн Алтавилла Вичентина дахь гэртээ халдлагад өртсөн тухай орон нутгийн цагдаагийн байгууллага өчигдөр мэдээлжээ.

Гэрт нь зэвсэгт этгээдүүд дээрмийн зорилгоор халдах үед Бажо толгойдоо цохиулан гэмтсэн байна.

Мөрдлөг үргэлжилж байгаа тул цагдаа нар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр халдлага гарах үед Бажо гэр бүлийнхэнтэйгээ Евро 2024 тэмцээний Итали-Испанийн шигшээ багуудын тоглолтыг телевизээр үзэж байсан гэнэ.

Энэ үеэр тэр гэр бүлийнхнийгээ хамгаалах гэж оролдоод буугаар толгойдоо цохиулсан байна.

Орон нутгийн цагаар оройн 10:00 цагийн үед гарсан энэ хэрэг 40 минут орчим хугацаанд үргэлжилснийг Арзиньано дахь эмнэлгийн гадна сэтгүүлчидтэй уулзахдаа Бажо ярьжээ.

Зэвсэгт этгээдүүд Бажо болон гэр бүлийн бусад гишүүдийг нэг өрөөнд нь түгжээд дээрмээ үргэлжлүүлсэн гэнэ.

Хэр хэмжээний эд зүйл дээрэмдсэн талаар мэдээлэл байхгүй байна.

“Юуны өмнө бидэнд анхаарал тавьж буй хүн бүхэнд би гэр бүлийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Ийм нөхцөлд ямар ч аюул тохиолдож болох байсан ч азаар би цөөн тооны оёдол, хөхрөлт, маш их айдастай үлдлээ. Одоо би айдсаа даван туулах ёстой” гэж Бажо ярьжээ.

зураг

Juventus, AC Milan, Inter Milan клубүүд болон Италийн үндэсний шигшээ багт тоглодог байсан тэрбээр 2004 онд зодог тайлснаасаа хойш хөдөө аж ахуйн жижиг бизнес эрхлэн Алтавилла Вичентина дахь гэртээ амьдарч байгаа юм.

Хэвлэлүүдийн мэдээлснээр Буддын шашин шүтдэг Бажо энгийн амьдралаар амьдарч, хямд автомашин хөлөглөдөг байна.

Одоо 57 настай тэрбээр Италийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 56 удаа тоглохдоо 27 гоол оруулж, дэлхийн оны шилдэг тамирчинд олгодог Ballon d’Or цомыг 1993 онд хүртэж байжээ.

Эх сурвалж: CNN

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 7 цаг 34 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 7 цаг 42 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 7 цаг 53 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 9 цаг 3 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 9 цаг 17 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 9 цаг 49 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 9 цаг 59 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top