x

Агаарын бохирдлын улмаас дэлхий даяар өдөр бүр 2,000 орчим хүүхэд нас барж байгааг шинэ судалгаа харуулжээ

АНУ-ын Health Effects Institute хүрээлэн өчигдөр дэлхийн 200 гаруй улс, бүс нутгийг хамруулсан агаарын бохирдлын талаар судалгааныхаа үр дүнг нийтэлжээ.

Өнөөдөр дэлхий даяар өдөр бүр 2,000 орчим хүүхэд агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийн улмаас нас барж буйг уг тайланд өгүүлсэн байна.

Агаарын бохирдол нь зөвхөн цусны өндөр даралттай холбоотой эрсдэлийн дараа хүмүүсийн цаг бусаар нас барах хоёр дахь том хүчин зүйл болжээ.

Тухайлбал 2021 онд дэлхий даяар 8.1 сая хүн агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөр нас барсан нь нийт цаг бус үхлийн 12 орчим хувь болсон байна.

Агаарын бохирдлын нөлөөгөөр эндэгсдийн 700,000 гаруй нь тав хүртэл насны хүүхдүүд байжээ.

Тэдгээрийн 500,000 гаруй тохиолдол нь нүүрс, мод зэрэг бохир түлшээр дотоод орчинд гал түлсэнтэй холбоотой бохирдлоос болсныг тогтоосон байна.

Ерөнхийдөө дэлхийн бүх хүн ямар нэг хэмжээгээр бохирдсон агаараар амьсгалж байгааг уг судалгаа харуулжээ.

Агаарын бохирдолтой холбоотой үхлийн 90 гаруй хувь нь PM2.5 буюу 2.5 микрометр хүртэл хэмжээтэй тоосонцрын нөлөөнөөс болсон гэж үзсэн байна.

Ийм тоосонцор бүхий агаараар амьсгалахад уушгины хорт хавдар, зүрх судас, чихрийн шижин зэрэг өөр олон өвчний эрсдэл нэмэгддэг ажээ.

Айл өрхүүдийн халаалт, гал тогоонд хэрэглэдэг бохир түлшийг солих замаар агаарын бохирдолтой холбоотой хүүхдийн нас баралтыг эрс бууруулах боломжтойг судлаачид зөвлөсөн байна.

Өнөөдөр дэлхий даяар хоёр тэрбум гаруй хүн ийм зорилгоор ахуйн хүрээнд шатдаг хатуу түлш ашиглаж байгаа нь эндэгдлийн нэг гол шалтгаан болж байгаа гэнэ.

2000 оноос хойш дэлхийн хүн амын зарим хэсэг зуухнаас татгалзаж, цэвэр халаалт, хоол боловсруулах аргад шилжсэний үр дүнд агаарын бохирдолтой холбоотой бага насны хүүхдийн эндэгдэл 50 гаруй хувиар буурсныг судалгаа харуулжээ.

Ийм шилжилтэд дэлхийн улс орнуудын засгийн газрууд, хувийн хэвшлийнхэн нийт $2.2 тэрбумыг ойрын үед зарцуулахаар төлөвлөөд буйг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг өнгөрсөн сард мэдээлж байсан юм.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 17 цаг 31 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 17 цаг 40 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 17 цаг 45 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 20 цаг 15 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 20 цаг 24 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 20 цаг 27 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 21 цаг 9 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top