x

Б.Энхтамир Хонконгийн тэмцээнээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хятадын Хонконг улсад болсон Олимпын эрх олгох “Honkong, China long course swimming invitational trial II” тэмцээнд оролцсон Монголын тамирчин Б.Энхтамир хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ.

Тус тэмцээнд 750 гаруй тамирчин 17 зай, төрөлд оролцсон бөгөөд манай улсаас дасгалжуулагч Э.Дэмүүлийн удирдлагад олон улсын хэмжээний мастер Б.Энхтамир, Х.Цэлмэг, спортын мастер А.Алтаннар нар өрсөлдөв. Тэднээс олон улсын хэмжээний мастер Б.Энхтамир 50 болон 200 метрийн өврөөр даллах сэлэлтээр алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Түүнчлэн 100 метрийн өврөөр даллах сэлэлтээр мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Тэрбээр энэхүү амжилтаараа 758 оноотой болов. Үүгээр ч зогсохгүй 50 метрийн өврөөр даллах сэлэлтээр 23.49 секундийн амжилт үзүүлснээр Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Энэ зай, төрөлд өмнө нь Монгол Улсын дээд амжилт 23.81 байсныг 0.32 секундээр ахиулж байгаа юм.

Харин олон улсын хэмжээний мастер Х.Цэлмэг, спортын мастер А.Алтаннар нар оролцсон зай, төрөлдөө хувийн амжилтаа 

ахиулсан байна. 

Олон улсын усан спортын холбооноос Парисын олимпын бассейн усан замд уралдах тамирчдыг баталгаажуулж манай улсад эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг эрх өгчээ. Харин Парис руу илгээх тамирчнаа Монголын усан спортын холбооноос удахгүй зарлах аж. Манай улсаас Парисын Олимпод усанд сэлэлтийн төрлөөр олон улсын хэмжээний мастер Б.Энхтамир, Б.Энххүслэн нар оролцох боломж өндөр байгаа юм. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 7 цаг 36 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 7 цаг 43 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 7 цаг 54 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 9 цаг 4 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 9 цаг 18 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 9 цаг 50 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 10 цаг 0 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top