x

Хараа муутгах таван шалтгаан

Өнөөгийн хүнд, ялангуяа албан өрөөнд ажилладаг хүмүүст нүд бол ерөөс хамгийн идэвхтэй ажилладаг эрхтэн юм. Ийм ачаалалтай нөхцөлд элдэв ажил төрөлтэй холбоотой бичиг цаас, компьютерын дэлгэц, харин орой нь гэрийн телевизор гээд бодохлоор хараа нь муудахгүй хүн гэж цөөн. Үүнийг зогсоож болох уу? Биднээс өөрсдөөс маань л их зүйл шалтгаална гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хараа муутгадаг нэг дэх шалтгаан
Нүдний булчин ажиллахгүй байх. Бидний харж байгаа биетийн дүрс нь нүдний торлог, гэрэл мэдрэх хэсгээс, түүнчлэн нүдний доторх тусгай линз болох болрын муруйн өөрчлөлтөөс шалтгаалдаг юм. Хоёр зовхины булчин нь тухайн биет хүртэлх зайнаас хамааран болрыг нэг бол илүү төвгөр, үгүй бол илүү хавтгай болгодог байна. Хэрвээ байнга ном унших юм уу компьютерын дэлгэц ширтэх нь болорыг удирддаг булчингуудыг хөдөлгөөнгүй, сул болгоно. Тийнхүү хөдөлгөөнгүй аливаа булчингийн адил, зовхины булчингууд хэлбэрээ алддаг байна.
Дүгнэлт. Хол, ойрыг сайн харах чадвараа алдахгүйн тулд, нэг бол алсын, эсвэл ойрын биетэд хараагаа төвлөрүүлэх дасгал тогтмол хийж, нүднийхээ булчинг дасгалжуулах хэрэгтэй.
Хоёр дахь шалтгаан
Торлог хөгшрөх. Нүдний торлогийн эсүүд нь гэрэл мэдрэх пигменттэй байдаг бөгөөд энэ пигментийн туслалцаатайгаар бид хардаг. Насжих тусам уг пигмент задарч, улмаар хараа мууддаг байна.
Дүгнэлт. Торлог хөгшрөх үйл явцыг удаашруулахын тулд А амин дэм агуулсан бүтээгдэхүүн болох лууван, сүү, мах, загасны мах, өндөг тогтмол идэх хэрэгтэй. А амин дэм зөвхөн өөхөнд уусдаг, тиймээс луувангийн салатад цөцгий юм уу наран цөцгийн тос нэмвэл илүү сайн. Өөхтэй мах, загасны махнаас огт татгалзах хэрэггүй. Тослог багатай сүү уувал дээр. Харааны пигментийг сэргээдэг онцгой бодис шинэ нэрсэнд л байдаг. Зун энэ жимсийг ахиухан идэж, өвөл хэрэглэхээр нөөцлөхийг бодоорой.
Гурав дахь шалтгаан
Цусны эргэлт муудах. Хүний биеийн бүх эс судсаар тэжээл авч, амьсгалдаг. Нүдний торлог бол хамгийн эмзэг эрхтэн, цусны эргэлт өөрчлөгдөх төдийхөнд л мууддаг. Нүдний эмгэг судлаач эмч нар нүдний угийг шинжлэхдээ ийм өөрчлөлт гарсан эсэхийг олж харахыг боддог юм.
Дүгнэлт. Тогтмол шинжилгээ хийлгэж бай. Торлогийн цусны эргэлтийн өөрчлөлт нь ноцтой өвчлөлд хүргэдэг. Хэрвээ та ийм өвчинд өртөмтхий бол судасны ажиллагааг сайжруулдаг эмийг эмч танд бичиж өгнө. Цусны эргэлтийг сайн байлгах боломж олгодог тусгай хоолны дэг ч байдаг. Үүнээс гадна судсаа хамгаалах хэрэгтэй бөгөөд ууранд юмуу саунд удаан суух, агаарын даралт эрс өөрчлөгдөх зэрэг нь танд онцгүй.
Дөрөв дэх шалтгаан.
Хэтэрхий хүчлэн харах. Торлогийн эсүүдэд хэтэрхий хурц гэрэл тусч, гэрэл муутай нөхцөлд их хүчлэн харснаас болоод торлогийн эс мууддаг.
Дүгнэлт. Гэрэлд мэдрэмтгий эсүүдийг хамгаалъя гэвэл хэтэрхий хурц гэрлээс нүдээ хамгаалахын тулд нарны шил зүүж, түүнчлэн жижигхэн зүйлсийг харж, гэрэл муутай үед ном, сонин унших хэрэггүй. Тээврийн хэрэгслээр явж байхдаа юм унших маш хортой, жигд биш гэрэл, дайвалзах хөдөлгөөн хараанд маш муугаар нөлөөлдөг.
Тав дахь шалтгаан.

Нүдний салслаг бүрхэвч хуурайших. Элдэв биетээс ойсон гэрэл дамжин өнгөрдөг тунгалаг бүрхүүлийн давтамж нь сайн харахад маш чухал. Энэ бүрхүүлийг тусгайлан чийгшүүлдэг бөгөөд тиймээс нүд хуурайшсанаас болоод бид муу хардаг.

Дүгнэлт. Сайн харахын тулд бага зэрэг уйлах тустай. Хэрвээ та уйлж чадахгүй бол, найрлагаараа нулимстай төстэй нүдний тусгай шингэнийг нүдэндээ дусаавал зүгээр.
Гол дайсан бол дэлгэц

Компьютер дээр ажиллахад нүд онцгой хүчлэн хардаг бөгөөд энд хамаг учир бичвэрт биш юм. Хүний нүд нь гэрэл зургийн аппаратттай олон талаар төстэй. Жирвэлзэх олон цэгээс бүрддэг дэлгэцэн дээрх дүрсийг нарийн «гаргахын» тулд аппарат фокусыг байнга өөрчлөх хэрэгтэй байдаг. Ийм тохируулга нь их хүч зарж, харааны гол пигмент болох родопсоныг илүү зарцуулахыг шаарддаг юм. Ойрын хараа муутай хүмүүст энэ фермент хэвийн хардаг хүмүүсээс илүү их зарцуулагддаг. Тиймээс таны нүдний хувьд тун таагүй байдал бий болдог юм.
Харааг дасгалжуулахад дараах арга ашигтай. Хэвлэсэн бичвэрийг аваад, үсгүүд сайн харагдахаа болих хүртэл нүд рүүгээ алгуурхан ойртуул. Нүдний дотоод булчингууд чангарна. Бичвэрээс хараагаа салгалгүйгээр түүнийг сунгасан гарын зайнд аажмаар холдуулахад нүдний энэ булчингууд суларна. Дасгалыг 2-3 минут давтан хийнэ.
Үүний зэрэгцээ нүдний торлогт ч тэжээл хэрэгтэй. Шөнийн нислэгийн үед хараа сайжруулах зорилгоор Дэлхийн хоёрдугаар дайны үед Британийн хатан хааны агаарын цэргийн хүчний нисэгчдэд өгдөг байсан нэрсний бэлдмэл (зөвхөн чанамал хэлбэрээр) энэ тохиолдолд тусална.

Нүдний гимнастик

1. Нүдээ сайтар аниад, дараа нь нүдээ нээн том харах. 30 секундийн зайтайгаар 5-6 удаа давтана.

2. Толгойгоо эргүүлэлгүйгээр дээшээ, доошоо, бүх тал руу 1-2 минутын завсарлагатайгаар 3 удаа харах.

3. Нүднийхээ алимыг доош, баруун тийш, дээш, зүүн тийш болон эсрэгээр тойруулан эргэлдүүлэх. 1-2 минутын завсарлагатайгаар 3 удаа давтана.

Нүдээ аниад мөн ингэж хийх.

4. 3-5 минут нүдээ сайтар онийлгоод, дараа нь 3-5 секунд нээх. 6-8 удаа давтана.

5. Нэг минутын турш анивчих.

6. Ажиллаж байх хугацаандаа үе үе хараагаа шилжүүлэхийн тулд ажлын ширээнээс 1-2 метрийн зайд хурц өнгийн хуанли, гэрэл зураг юмуу хөрөг өлгөх нь бас ашигтай.

7. Гараа урагш нь сунган, 3-5 секундийн турш 20-30 см-ийн зайнаас хурууныхаа үзүүрийг харах. 10-12 удаа давтана

8. Дараахи дасгал нүдэнд бас сайнаар нөлөөлдөг: цонх руу очоод, шилэн дээр байгаа ямар нэг цэг юм уу зураасыг (бараан өнгийн баримлын шавраар жижиг дугуй хийгээд нааж болно) хараад, дараа нь жишээлбэл хажуугийн байшингийн дээрх телевизийн антенн юмуу хол байгаа модны мөчир рүү хараагаа шилжүүлэх.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 4 цаг 27 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top