x

Казанийн наадмаас Монголын тамирчид найман медаль хүртээд байна

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Казань хотноо хөшгөө нээсэн “Брикс-2024” наадам 27 спортын төрлөөр 89 орны 4751 тамирчид өрсөлдөж байна.

Тус наадамд манай улсаас спортын дөрвөн төрөлд 40 орчим тамирчнаа илгээсэн юм. Тэгвэл наадмын эхний өдрүүдэд болсон самбо бөхийн төрөлд Монголын тамирчид нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медалиар энгэрээ мялааж, төрийн далбаагаа мандуулжээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 54 кг-д спортын мастер Н.Баярмаа ОХУ-ын бөхийг ялснаар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Харин эрэгтэйчүүдийн 74 кг-д олон улсын хэмжээний мастер Н.Хадбаатар мөнгөн медаль хүртсэн байна. Мөн 50 кг-д С.Гүнжинлхам, 58 кг-д Г.Мөнхбат, 65 кг-д Ц.Сүнжидмаа, 72 кг-д Б.Баярсайхан нар хүрэл медалийн эзэн болов.

Тэгвэл спортын гимнастикийн төрөлд манай тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн. Тодруулбал, Үндэсний шигшээ багийн гимнастикийн тамирчин Д.Энхтүвшин бариултай морины төрөлд 13866 оноогоор, турникийн төрөлд 13200 оноогоор тус тус хүрэл медалийн эзэн болжээ. Тэрбээр мөн чөлөөт хөдөлгөөн болон харайлтын төрөлд шагналт байрт шалгарсан юм.

“Брикс-2024” наадамд оролцож буй Монголын баг тамирчдын тэмцээн кураш бөх, боксын төрлөөр үргэлжилнэ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    За Монгол залуусч гайхалтай дэлхийг бол шшуугилэж байна харин харийн хүнтэй нийлсэн хулгайчийг хархаараан шалчиыгаал бууж өгөх юм даа эгч сайн зүйл биш шүү
    2024 оны 06 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 7 цаг 36 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 7 цаг 44 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 7 цаг 55 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 9 цаг 5 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 9 цаг 19 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 9 цаг 51 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 10 цаг 1 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top