x

Буриад улсын эмч мэргэжилтнүүд УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд 14 хоног суралцаж, туршлага судална

ОХУ-ын Буриад улсын Эрүүлийг хамгаалахын сайд Е.Лудупова энэ оны хоёрдугаар сард манай улсад айлчлал хийсэн бөгөөд энэ үеэр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг(УНТЭ)-тэй хамтран ажиллахаар тохиролцсон.

Энэхүү тохиролцооны хүрээнд ОХУ-ын Буриад улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд УНТЭ-т суралцаж, туршлага судлахаар УНТЭ-т ирлээ. Буриад улсын эмч нарыг УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал өнөөдөр хүлээн авч уулзан амжилт хүссэн юм.

Буриад улсын эмч нарын багт мэдээгүйжүүлэг, ерөнхий мэс засал, хэвлийн хөндийн эхо, ходоод гэдэсний дуран, гастроэнтерологийн зэрэг чиглэлийн долоон эмч, эмнэлгийн мэргэжилтэн багтаж байна. Буриад улс бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлж байгаа бөгөөд УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр 14 хоногийн хугацаатай суралцаж, туршлага судлах юм.

Энэ удаагийн сургалт нь УНТЭ-ийн хувьд олон улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг эмнэлэг дээрээ хүлээн авч сургаж буй хоёр дахь удаагийн сургалт болж байна. Тодруулбал энэ оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Красноярск хотын төв эмнэлгийн эмч нар УНТЭ дээр нэг сарын хугацаатай суралцаж амжилттай төгссөн юм.

Эх сурвалж: УНТЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ирээдүйд бэлэн, боловсролын системээрээ тэргүүлэгч 10 улс тодорлоо Уржигдар 17 цаг 29 мин Хятад улс төрийн албанд орох насны дээд хязгаарыг нэмэгдүүлэв Уржигдар 17 цаг 16 мин Эверестийн анхны экспедицийн домогт шерпа Канчха 92 насандаа таалал төгсөв Уржигдар 17 цаг 14 мин Том мөнгө зөвхөн хөлбөмбөгт л байдаг уу? Эсвэл... Уржигдар 15 цаг 55 мин Бүх хүн тэгш эрхтэй, гахай илүү эрхтэй... Уржигдар 15 цаг 49 мин ОБЕГ, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 15 цаг 19 мин Жагсаал хүчирхийлэлд хүрсний улмаас Перу онц байдал зарлалаа Уржигдар 15 цаг 13 мин Нийслэлд хогийг шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барина Уржигдар 15 цаг 11 мин Америкийн уулчин Эверестийн хойд энгэрээр цанаар буусан анхны хүн болов Уржигдар 15 цаг 10 мин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт барилга барих асуудал маргаан дагууллаа Уржигдар 13 цаг 41 мин Гурвалжингийн гүүр орчмын зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ Уржигдар 13 цаг 40 мин Иргэдээ хил дамнан чөлөөтэй хөдөлмөр эрхлэх боломжтой болголоо Уржигдар 13 цаг 39 мин Нийслэлийн анхны метро төслийн байгаль орчин, нийгмийн үнэлгээг хийж байна Уржигдар 13 цаг 37 мин Тусгай бүсийн бизнесүүдэд цахилгаан, түрээс, зээлийн хөнгөлөлт зэрэг дэмжлэг үзүүлнэ Уржигдар 13 цаг 34 мин Монгол Улсын зээлжих зэрэглэл “B1, Тогтвортой” түвшинд сайжирлаа Уржигдар 13 цаг 20 мин Аравдугаар сарын 20-ноос мопед, скүүтер, цахилгаан дугуйн хөдөлгөөнийг түр зогсооно Уржигдар 13 цаг 18 мин Хот байгуулалтын кадастрын цахим системийг шинэчлэн нэвтрүүлэхээр бэлтгэж байна Уржигдар 13 цаг 15 мин Бангладешийн экс Ерөнхий сайд Шейх Хасинад цаазын ял оноохыг прокурорууд шаардав Уржигдар 13 цаг 11 мин БНСУ цалингаа авч чадаагүй гадаадын иргэдийг албадан гаргахгүй Уржигдар 13 цаг 10 мин Ерөнхий сайд Г.Занданшатарыг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө огцрууллаа Уржигдар 13 цаг 00 мин
iИх уншсан
Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... "УИХ Үндсэн хууль зөрчсөн" гэдэг дүгнэлт гарвал ямар ч том э... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд н... Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчих... Хэрэггүй Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Эверестийн анхны экспедицийн домогт шерпа Канчха 92 насандаа... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий... Хязаалан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, өнгөрсөн оноос буур... Өнөөдөр дэлхийн ёс зүйн өдөр тохиож байна Монгол, Энэтхэгийн удирдлагууд нөхөрлөлийн бэлгэдэл болгон м... Бүх хүн тэгш эрхтэй, гахай илүү эрхтэй... Эрүүл мэндийн байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангах... Халамж, хүүхдийн мөнгө, одонгийн урамшууллыг энэ сарын 20-23...
Top