x

Сингапурын хаалгач Хятадын хөгжөөн дэмжигчдийн талархлын мөнгөнд "булуулах" болжээ

Мягмар гарагт Сөүл хотод Өмнөд Солонгосын багт 1:0 оноогоор хожигдсоны дараа Хятадын шигшээ баг 2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шалгаруулалтад тэнцэх боломж улам багассан юм.

Хэрвээ Тайландын шигшээ баг Бангкокын тоглолтод Сингапурын багийг хамгийн цөөндөө гурван онооны зөрүүгээр хожвол C хэсгээс хоёроор гарч, Хятадын баг өрсөлдөөнөөс хасагдах нөхцөл бүрдээд байжээ.

Гэтэл Тайландын баг Сингапурыг 3:1 харьцаагаар буулгаж, дээрх нөхцөл бүрдэхэд ганцхан оноо дутсан тул Хятадын шигшээ баг тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжтой болсон байна.

Үүнд Сингапурын багийн 40 настай хаалгач Хассан Санни гол үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр хаалга руу нь чиглэсэн Тайландын багийн 11 цохилтыг хааж чадсан юм.

Энэ гавьяаныхаа төлөө Хассан их хэмжээний талархлын мөнгийг Хятадын хөгжөөн дэмжигчдээс хүлээж авах болжээ.

Сингапурын зүүн захад түүний гэр бүлийн ажиллуулдаг хоолны мухлагт тэмцээний дараа Хятадын хөгжөөн дэмжигчид олноор үйлчлүүлэх болсон байна.

Үүнээс гадна уг мухлагт байрлуулсан төлбөрийн QR кодын зураг Хятадын сошиал сүлжээнд тархаж, талархсан хөгжөөн дэмжигчид үүнийг ашиглан Хассанд мөнгө илгээх болжээ.

Сингапурын CNA телевизийн сувагт ярихдаа Хассан “Одоохондоо надад сайхан байна. Гэхдээ энэ бүгд хэзээ зогсох бол, хууль бус үйлдэл мөн үү гэсэн бодол надад төрж байна. Тодорхой хугацааны дараа үүнийг болиулах ёстой гэж би бодож байна” гэж ярьсан байна.

Ингэхдээ тэр хэр хэмжээний мөнгө хүлээж аваад байгаагаа хэлээгүй юм.

“Миний гэр бүлийнхэн энэ бүхэнд их цочирдож байгаа. Ялангуяа миний охид. Таны зураг яагаад хаа сайгүй байгаа юм бэ гэж тэд надаас асуудаг” гэж Хассан ярьжээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 7 цаг 31 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 7 цаг 38 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 7 цаг 50 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 9 цаг 0 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 9 цаг 14 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 9 цаг 46 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 9 цаг 56 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top