x

Домогт сагсанбөмбөгч Жерри Уэст таалал төгсжээ

ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Сагсан бөмбөгийн домогт тамирчин, Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /НБА/ логонд дүрээ мөнхөлсөн Жерри Уэст 86 насандаа таалал төгссөн талаар “Лос-Анжелес Клипперс” баг лхагва гарагт мэдэгджээ.

Ж.Уэст “Лос-Анжелес Лейкерс”-ийн бүрэлдэхүүнд НБА-ийн финалд есөн удаа оролцож, 1972 онд аварга болж байлаа. Мөн тэрбээр 14 жил тоглохдоо улирал бүр НБА-ийн Бүх оддын тоглолтод оролцож байсан юм.

“Сагсан бөмбөгийн асар өндөр ур чадварыг биеэр үзүүлсэн, өөрийг нь таньдаг бүх хүний анд найз нь байсан Жерри Уэст өнөө өглөө 86 насандаа амгалан нойрслоо. Түүнийг эцсийн амьсгалаа хураахад эхнэр Карен нь дэргэд нь байлаа” гэж “Клипперс” багийн мэдэгдэлд дурджээ.

Ж.Уэст лигийн түүхэнд Уилт Чемберлен, Оскар Робертсон нарын дараа 25 мянган оноо авсан гурав дахь тоглогч болж, 25 192 оноотойгоор зодог тайлж байжээ. Түүнчлэн 1960 онд Ром хотноо болсон Олимпоос алтан медаль хүртсэн АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байсан билээ.

Тэрбээр 1974 онд сагсанбөмбөгчний карьераа өндөрлүүлсэн бөгөөд түүнээс хоёр жилийн дараагаас дасгалжуулагчийн эгнээнд шилжиж, “Лейкерс” багийг гурван улирал дасгалжуулж байлаа. Түүний дараа тус багийн менежер болж, 1980-аад оны “Showtime Lakers” гэгддэг түүхэн үеийг бүтээхэд хувь нэмрээ оруулж, арван жилийн хугацаанд багаа таван удаа түрүүлүүлж байсан билээ. “Лейкерс”-тэй хамтран ажиллах хугацаа нь 2000 онд дуусгавар болсны дараа Ж.Уэст “Мемфис Гриззлис”, “Голден Стэйт Уарриорз”, “Лос-Анжелес Клипперс” багуудад ажиллаж байв.

НБА-ийн Комиссар Адам Силвер мэдэгдэхдээ, “Жерри Уэст сагсан бөмбөгийн суут ухаантан байсан бөгөөд 60 гаруй жилийн турш лигийг тодорхойлсон эрхэм байлаа” гэжээ. “Тоглогч болоод удирдах албан тушаалтны хувьд Жерри Уэст сагсан бөмбөгийн спортод гүн гүнзгий нөлөө үзүүлсэн” хэмээн Сагсан бөмбөгийн алдрын танхимаас гаргасан мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 7 цаг 35 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 7 цаг 43 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 7 цаг 54 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 9 цаг 4 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 9 цаг 18 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 9 цаг 50 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 10 цаг 0 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top