x

Винисиус Жуниорыг "сармагчин" гэж доромжилсон гурван хөгжөөн дэмжигч найман сар хорих ялаар шийтгүүллээ

Испанийн "Реал Мадрид" клубийн бразил довтлогч Винисиус Жуниорыг арьс өнгөний үзлээр доромжилсон "Валенсиа"-гийн гурван хөгжөөн дэмжигчид найман сар хорих ял оноолоо. Ингэснээр хөлбөмбөг үзэж байхдаа эсрэг багийн тоглогчоо доромжилсон тохиолдолд ял өгсөн анхных нь болж буй юм.

Энэ үйл явдал 2023 оны тавдугаар сард болсон. Хөлбөмбөгчин эрийг доромжилсон гурван этгээдэд цэнгэлдэхэд орох эрхийг нь хоёр жилээр хасаад зогсохгүй шүүх хурлын бүх зардлыг төлүүлэхээр болжээ.

Испанийн прокурорын газраас анх нэг жил хорих ял, цэнгэлдэхэд орох эрхийг нь гурван жилээр хасах саналтай байсан ч гэмт этгээдүүд хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаагаа илэрхийлээд хохирогчоос уучлалт гуйсан захидал бичсэн тул ялыг нь багасгажээ.

Ла Лигийн тэргүүн Хавьер Тебас арьс өнгөөр ялгаварласан үзэл Испанид байж болохгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж, шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн юм. Харин Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино Х.Тебастай ижил бодолтой байгаагаа ярьсан байна.

Шүүх хурлын үеэр сүүлийн хоёр жилийн хугацаанд Винисиус Жуниорыг арьс өнгөөр доромжилсон утга бүхий 16 тохиолдол бүртгэгдсэнийг прокурорууд танилцуулжээ.

 

Эх сурвалж: Reuters 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 7 цаг 35 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 7 цаг 43 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 7 цаг 54 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 9 цаг 4 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 9 цаг 18 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 9 цаг 50 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 10 цаг 0 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top