x

Парисын олимпын нээлт болох газар өөрчлөгдөж магадгүй

Энэ зуны хамгийн хүлээлттэй үйл явдлуудын нэг болох Парисын олимпын наадмын нээлт урьд өмнөх олимпын наадмуудынхаас өөр болно гэж Франц улс амлаад байгаа. Олимпын наадмын нээлтийг анх удаа олон нийтийн газар буюу Парис хотын дундуур урсдаг Сена мөрний эрэг дээр зохион байгуулах тухай мэдээлсэн.

Тэгвэл өнөөгийн геополитикийн нөхцөл байдал, болзошгүй эрсдэлээс улбаалж олимпын наадмын нээлтийг төлөвлөсөн ёсоор Сена мөрний эрэг дээр хийхгүй ч байж магадгүй гэж Францын Ерөнхийлөгч Эммануел Макрон хэлжээ. Эсвэл бүр тэр чигтээ өөрчлөгдөж, уламжлал ёсоор Францын төв цэнгэлдэх хүрээлэнд ч болж магадгүй гэжээ.

Парисын олимпын наадмын нээлт Сена мөрний эргийг дагаж урт үргэлжилсэн талбайд, усан үзүүлбэр зэрэг үзүүштэй үйл ажиллагааны хамт болохоор төлөвлөгдөж байгаа ч эрсдэлт нөхцөл байдлаас шалтгаалж хамрах зай талбай нь хумигдаж, Эйфелийн цамхагийн бэл дэх "Трокадеро" цэцэрлэгт хүрээлэнд болж магадгүй гэж Францын Ерөнхийлөгч Эммануел Макрон дурдсан байна. Франц улс ийм олон хувилбар дэвшүүлэх болсон нь болзошгүй террорист халдлагаас сэрэмжилж байгаатай холбоотой юм.

Урьд төлөвлөсөн ёсоор бол нээлтийн ёслолд оролцох тив дэлхийн 10 гаруй тамирчин Сена мөрнөөр 6 км-ийн турш завиар аялж ирэх ёстой юм. 160 орчим завиар хүрэлцэн ирэх тамирчдын мэндчилгээг Сена мөрний эрэг дээр 600 мянган хүн үзэх боломжтой гэж тооцоолж байжээ.

Гэхдээ одоогоор энэ тоог нөхцөл байдлаас шалтгаалж 300 мянга болгон бууруулсан байна. Түүнчлэн анх төлөвлөсөн ёсоор олимпын наадмын нээлтийг гадны жуулчид чөлөөтэй үзэх боломжтой байсан ч тэр нь цуцлагдсан гэдгийг зохион байгуулагчид нь дурджээ. Нээлтийн ёслолыг зөвхөн урилгатай хүмүүс үзэж, газар дээрээс нь очиж үзэх боломжгүй болж байгаа юм байна.

Францын Ерөнхийлөгч Эммануел Макрон олимпын наадмын нээлтийн ёслолыг үнэхээр гадаа хиймээр байгаагаа дурдаж, дэлхийд анхдагч гэж тодорхойлсон. Гэвч олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж тэрбээр анх удаа Б төлөвлөгөө боловсруулж байгаагаа мэдэгджээ. Бидэнд Б, В гээд олон хувилбарууд байна. Бүгдийг нь зэрэг бэлдэх болно. Нөхцөл байдлыг бид газар дээр нь шууд шинжилж, зохимжтой хувилбарыг сонгох болно гэж Францын Ерөнхийлөгч Эммануел Макрон ярьсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Парис, Мадрид, Лондонд болсон Аваргуудын лигийн хагас финалын хөлбөмбөгийн тоглолтын үеэр Европ хараа хяналтаа чангалж эхэлсэн. Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт "Исламын улс" бүлэглэлийн Афганистан дахь салбар бүлэглэл болох IS-K-ийн олон улсад хандсан зурвасыг Аль-Азаим гэх хэвлэл нийтэлж түгээснээр сэрэмж улам нэмэгдсэн.

Уг нийтлэлд "Исламын улс" бүлэглэлийг дэмжигч дэлхий даяар оршин суугаа хүмүүс урам зориг авсан гэсэн утга агуулга шингэсэн байжээ. Улмаар "Исламын улс" бүлэглэлийн болзошгүй террорист халдлага Франц зэрэг Европын улс орнуудын түгшүүрт асуудал болоод байна. Гуравдугаар сард Москвад "Сити холл"-д болсон халдлагыг мөн л "Исламын улс" бүлэглэл үйлдсэн гэж өөрсдөө зарласан.

Цаашид ийм халдлага гарах эрсдэлтэй гэж улс орнууд ихээхэн сэрэмжилж байна.

Франц улс мөн өнгөрсөн хугацаанд "Исламын улс" бүлэглэл тэргүүтэй террористуудын халдлагатай хэд хэдэн удаа нүүр тулж, хохирол амссан түүхтэй. Тиймдээ ч энэ жил Парисын олимпын наадам шиг дэлхийн хэмжээний томоохон үйл ажиллагааг зохион байгуулахын хувьд хараа хяналтаа өндөржүүлсэн бэлэн байдалд чангатгаж байна.

Долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11 хүртэл үргэлжлэх олимпын наадам, наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8 хүртэл үргэлжлэх паралимпын наадмын үеэр 20 мянган цэрэг, 40 мянган цагдаа хүчнийнхэн хамгаалалтад гарна гэсэн мэдээлэл байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 9 цаг 18 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 9 цаг 25 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 9 цаг 34 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 10 цаг 16 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 12 цаг 46 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 13 цаг 8 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 13 цаг 29 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 13 цаг 35 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 13 цаг 45 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 13 цаг 54 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 13 цаг 59 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 14 цаг 1 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top