x

Х.Болорчулуун: Тойргийн гишүүд жагсаалтын гишүүдээс илүү хугацаагаар үг хэлэх ёстой

УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг УИХ-аар дэмжлээ.

УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

-Дэгийн тухай хуулийн 132.16-д "Хуульд өөрөөр заагаагүй бол нэр дэвшигчийн сонсголыг нээлттэй явуулна. Нэр дэвшигчээс үндэслэл бүхий хүсэлт гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд сонсголыг хаалттай явуулж болно" гэж заасан. 

Ах дүү, хамаатан садан, авлигын хэрэгт шийтгэгдсэн хүн орж ирээд миний асуудлыг хаалттай хэлэлцээд өгөөч гэж болох юм байна. УИХ-аар нээлттэй сонсгол хийхийн ач холбогдол нь юу вэ?

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

-Зарчмын хувьд бүх сонсгол нээлттэй явна. Нэр дэвшигчээс янз бүрийн санал гаргах тохиолдол байна. Жишээлбэл хувь хүний нууц, өвчин эмгэг гэх мэт.

Гадаад оронд элчин сайд, бусад хүнийг томилох асуудалтай холбогдуулан төрийн хар хайрцгийн бодлогыг хуралдаанд оролцогчдын олонх нь зөвшөөрвөл хаалттай хэлэлцэнэ.

300, 400 гишүүнтэй парламентын туршлагаас харахад бодлогын цөм болсон бүлгүүд дээрээ асуудлаа тоймлоод явах нь үр дүнтэй байдаг. Байнгын хорооны хуралдаанд бүх гишүүн үг хэлэх боломжтой. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

-Хэлэлцэх асуудлын тов тогтоох, хуулийн төсөл өргөн мэдүүлэхтэй холбогдуулан дэгийн тухай хуульд ямар заалт оруулсан бэ. Эрх баригч намаас өргөн барьсан хуулийн төсөл маргааш нь хэлэлцэгдэж байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

-Амьдрал баян болохоор бүгдийн хуульчлах төвөгтэй. Үзэл баримтлалын хувьд ижил төстэй байвал нэгтгээд хэлэлцэх боломжтой. Яг өнөөдрийн байдлаар тов тогтоох асуудал нь Хууль тогтоомжийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Тиймээс дэгийн тухай хуульд оруулаагүй. УИХ-ын дарга хурлаа зохион байгуулалтай явуулах үүднээс асуудлыг шийдэх орон зайтай байх ёстой. 

"З.Энхболдын үед агуулгаараа бусад хуультай зөрчилдсөн гээд шууд буцаачихдаг байсныг сэргээж болно"

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-Өргөн мэдүүлснээс хойш хэлэлцээгүй өчнөөн хууль байдаг. Энэ бол УИХ-ын зохион байгуулалтын асуудал. З.Энхболдын үед агуулгаараа бусад хуультай зөрчилдсөн гээд шууд буцаачихдаг байсныг сэргээж болно. Бид гишүүний хууль санаачлах бүрэн эрхэд халдаад яах вэ дээ гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: 

-Нийт 126 гишүүн үүрэг хариуцлагын хувьд өөр өөр байна. 126 гишүүн хуучин 76 шигээ үг хэлж чадахаа болино. Тойргоос сонгогдсон гишүүд намын жагсаалтаар сонгогдсон гишүүдээс илүү хугацаагаар үг хэлэх ёстой. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд: 

-Үндсэн хуулиар УИХ-ын гишүүд ард түмний элч байдаг. Тойрог, жагсаалтаар сонгогдсон хэн ч бай ижил эрхтэй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top