x

Нацистуудын бэлгэдэлтэй төстэй 44 дугаарын шрифтийг солино

Германы хөл бөмбөгийн шигшээ багийн 44 дугаартай футболкийг хөгжөөн дэмжигчдэд худалдахгүй гэдгээ Adidas компани мэдэгджээ. Учир нь, хоёр тооны хослол ба шрифт нь нацистуудын СС цэрэгжсэн отрядуудын бэлгэдэлтэй төстэй байгааг зарим хэвлэлүүд шүүмжилсэн байна.

Adidas-ын төлөөлөгч Оливер Брюгген энэ тухай "Ийм дугаартай футболкийг цаашид худалдахгүй бөгөөд хэрвээ нацистуудын бэлгэдэлтэй төстэй байгаа бол энэ нь санаатайгаар хийсэн зүйл биш, санамсаргүй тохиолдол" гэв. Мөн уг шрифтийн эх загварыг Германы хөл бөмбөгийн холбоо, түүний түнш байгууллагууд хамтран зохиосон болохыг мэдэгдсэн байна.

Германы шигшээгийн өмсгөлийн эх загварыг УЕФА-д хүргүүлсэн бөгөөд нацистуудын бэлгэ тэмдэгтэй төстэй байгаа тухай хэн ч яриагүй гэдгийг Германы хөл бөмбөгийн холбоо Х нийгмийн сүлжээн дэх хуудсандаа мэдэгдсэн байна. Үүний сацуу тус холбоо 44 дугаарыг өөр шинэ шрифтээр хэвлэхээр шийдвэрлэжээ.

Уг дугаарын шрифт нь СС-ийн бэлгэдэлтэй төстэй байгааг түүхч Михаэл Кёниг эхэлж анзаарсан байна. Шрифтийн иймэрхүү загвар нь түүхийн үүднээс томоохон асуудал үүсгэнэ, тэр тусмаа Европын аварга шалгаруулах тэмцээн болох гэж буй энэ үед бүр ч ноцтой гэдгийг түүхч сануулжээ.  

СС-ийн энэхүү бэлгэдлийг 1929 онд зохиож, нацистуудын цэрэгжүүлсэн бүлгүүд хэрэглэж байв. Хожим нь дэлхийн II дайны үед СС-ийн отрядууд олон гэмт хэрэг үйлдсэний дотор бөөнөөр хорих лагериудад еврейчүүдийг үй олноор нь хядахад оролцсон юм.   

Германы шигшээгийн хувцас бас нэгэн шүүмжлэл дагуулж байгаа нь, тус багийнхан бусад багийн талбайд зочлон тоглохдоо тод ягаан өнгийн өмсгөл өмсдөг явдал юм. Үүнийг “Германы хөл бөмбөгийн холбоо санхүүжилт татах гэсэн нэгэн арга” гэж шүүмжилдэг хүмүүс бий.

Adidas компани 1950-иад оноос хойш Германы хөл бөмбөгийн шигшээ багийн өмсгөлийг үйлдвэрлэж байгаа юм. Харин Германы хөл бөмбөгийн холбоо 1927 оноос Adidas-аас татгалзаж, Америкийн Nike компанийн өмсгөлийг худалдан авахаар шийдвэрлэснийг Эдийн засгийн сайд Р.Хабек “эх оронч бус үйлдэл” гэж шүүмжилжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 8 цаг 39 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 8 цаг 47 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 8 цаг 58 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 10 цаг 8 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 10 цаг 22 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 10 цаг 54 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 11 цаг 4 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top