x

Цахим орчинд садар самууныг сурталчилсан 1.8 тэрбум зураг бий

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 25 ортой хүүхдийн тасагтай. Хүүхдийнхээ дижитал технологийн донтолтыг эмчлүүлэх гэсэн эцэг, эхчүүд энэ тасагт хандах тохиолдол нэмэгдсээр тасгийн даац аль хэдийнээ хэтэрсэн талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн ярив. Хөвгүүд интернет тоглоомд, охид фэйсбүүк сүлжээнд хэт их донтож байгаа гэнэ. Цахим сүлжээ залуу үеийнхэнд хэрхэн нөлөөлж байгаагийн энгийн жишээ энэ.

Монгол төдийгүй дэлхий дахинаа интернетийн хор уршиг нэмэгдсээр байгаа учраас “Аюулгүй интернетийн өдөр”-ийг олон улсад жил бүр тэмдэглэдэг. Энэ өдөр /02.06/ тохиов. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Аюулгүй интернетийн өдөр”-т зориулж “Хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээлэл ба цахим орчин” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Төрөөс хүүхэд залуучуудад чиглэсэн бодлого ямар байгаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар байгуулагдаад хэрхэн ажиллаж байгаа талаар тус газрын дарга О.Алтансүх хэлэлцүүлгийн оршил болгож мэдээлэл өгөв. Нийт хүн амын 35.8 хувийг эзэлж буй хүүхэд, залууст чиглэсэн үйлчилгээнд улсаас жил бүр тэрбум, тэрбумаар хэмжигдэх мөнгө төсөвлөдөг ч үр дүнтэй зарцуулагдсан нь ховор. Энэ нь зөв бодлогыг тодорхойлоогүйтэй холбоотой.

Тухайлбал, халамжийн үйлчилгээг түлхүү хэрэгжүүлж ирснээс биш хүүхэд хөгжлийн үйлчилгээ орхигдсон талаар газрын дарга О.Алтансүх ярив. Тиймээс хүүхэд хөгжлийн бодлогыг зөв тодорхойлохын тулд 50,000 өрхийн судалгааг энэ жилээс эхлүүлжээ. Хараа хяналтгүй, бүтэн өнчин, унаач хүүхдүүдийг нэг мөр бүртгэлтэй болгохоор хурууны хээгээр бүртгэх ажлыг эхлүүлээд байгааг тэрээр онцлов.

Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр ЦЕГ -ын Хүүхдийн тасгийн дарга Д.Будзааны өгсөн мэдээлэл анхаарал татав. Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад 450 мянган дуудлага иржээ. Энэ тоог задалбал интернет тоглоомын газарт бүртгэгдсэн зөрчил 2,100 байсан гэв. Үүнээс 50 нь гэмт хэргийн шинжтэй байсан нь өндөр үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, цахим тоглоом хүүхэд залуусын оюун сэтгэхүйд нөлөөлөөд зогсохгүй гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох эрсдэл өндөр байгааг харуулж буй хэрэг гэв.

Өнөөдөр хүүхдүүд гар утас, цахим орчны хэт их хамааралтай байгаа нь айл өрх бүрт тулгамдаж байгаа асуудал. Бусдад уруу татагдах вий, буруу зөрүү мэдээлэл авах вий гэсэн айдас ээж, аав бүрд байгаа. Судалгаагаар интернетэд нэг минут тутамд садар самуун утгатай 500 зураг оруулдаг бол нэг өдөрт энэ төрлийн 1.8 тэрбум зургийг татаж авч, бусдад түгээдэг гэж байна.

Хараа хяналтгүй, таслан зогсоох боломжгүй энэ том сүлжээг залуу үеийнхэнд хор уршиг багатай ойлгуулах нь эцэг, эх, сургуулийн орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг яах” аргагүй мөн. Цахим орчны мэдээллийг хүүхдүүд төдийгүй томчууд шүүн тунгаах чадваргүйгээр хүлээж авч байгаа нь интернетийн, аюулыг бууруулахад хамгийн том хүндрэл болоод байгааг хэлэлцүүлэгт оролцогсод онцолж байлаа.

Наад зах нь эцэг, эхчүүд “Би мэдэхгүй байна. Чи хийгээд өг, татаад өг, зураг оруулаад өг” гэх зэргээр интернетэд ханддаг нь хүүхдүүдээ цахим орчинд дураараа “тэнэх” боломжийг нь олгож бүх мэдээллээ алддаг, интернетийн талаар хүүхдээсээ муу мэдлэгтэй байгааг харуулж байгаа юм. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарлаа сайжруулах, хүүхдүүдтэйгээ сайн ярилцах, интернетийн мэдлэгээ дээшлүүлэх нь хамгийн чухал байгааг мэргэжилтнүүд ярилаа.

Түүнчлэн хүүхдүүд насанд хүрэгчдэд зориулсан мэдээлэл, видеог үзэхэд интернет хаагддаг, цоожлогддог, аав ээжид нь энэ талаарх мэдээлэл очдог “Famely log” үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан дуулгав. Үүнээс дутахааргүй үр дүн бий болгох, ач холбогдолтой ажлыг хийж чадах салбар бол хэвлэл мэдээллийнхэн гэдгийг хэлэлцүүлэгт оролцогсод ярьж байлаа.

Хүүхдүүдээ интернетийн хамаарлаас сэргийлэх том боломж эцэг, эхчүүдийн гарт бий.Тэдэнтэй ярилцагч байж чадвал ирээдүйд учирч болзошгүй олон аюулаас сэргийлж чадна гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 15 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top