x

Дархан-Уул аймагт нүүдлийн эмнэлэг ажиллуулан иргэдийг эрт илрүүлэгт хамруулж байна

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг (УХТЭ)-ийн эмч нарын баг Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Эрүүл Мэндийн Яамнаас эрт илрүүлгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хөдөөгийн болон алслагдсан бүс нутгийн иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттай арга хэмжээг авч байгаа аж.

Энэ хүрээнд тус эмнэлгийн эмч нарын баг Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор суманд нүүдлийн эмнэлгээр үйлчилж эрт илрүүлэгт иргэдийг хамруулж байна.

Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон хоёр автомашины нэгт нь лабораторийн шинжилгээ, дурангийн оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг хийж буй бөгөөд хоёр дахь машинд рентген оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, шүд, чих хамар хоолой, нүд, дотрын эмчийн үзлэг хийж байгаа.

Дархан-Уул аймгийн хэмжээнд

  • 0-17 насны хүүхдийн 66 хувь

  • 18-аас дээш насныхны 27.7 хувь нь эрт илрүүлэгт хамрагджээ. 

Хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг үүднээс эмч нарын багийг хөдөөгийн сумдад ажиллуулж буй юм.

Эрт илрүүлэгт хамрагдсанаар өвчнийг эрт үед нь илрүүлэх ингэснээр амьдралын чанарыг дээшлүүлэх, урт наслах боломж бүрдэх олон давуу талтай учраас үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтулга иргэдэд уриалав.

Мөн эрт илрүүлэгт хамрагдахаар ирсэн иргэд “Манай суманд эрт илрүүлэх үзлэг хийхээр эмч нарын баг ирсэнд баяртай байна. Тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхээс гадна маш хэрэгтэй зөвлөгөө өгсөн.

Тэр бүр аймгийн төв орох боломжгүй бидний хувьд нарийн мэргэжлийн эмч нарын баг ирж ажиллаж байгаа нь үнэхээр талархууштай байна” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top