x

“Бүх оддын барилдаан”-д даян аварга Н.Батсуурийн баг яллаа

Өчигдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан "Алтан цом"-ын барилдаанд оролцогчдоос үзэгчдээс хамгийн их санал авсан 14 бөх “Бүх оддын барилдаан”-д оролцож, багт хуваагдан өрсөлдсөн бөгөөд даян аварга Н.Батсуурийн баг 15 даваагаар ялалт байгуулав.

Тус багт даян аварга Н.Батсуурь /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Э.Сумъяабат /2/, улсын гарди Ц.Бямба-Отгон /4/, улсын заан Б.Бат-Өлзий /4/ улсын харцага Б.Зоригтбаатар /2/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Д.Амарсайхан /0/, улсын начин Э.Батмагнай /3/ нар нийт 15 даваа авлаа.

 

 

 

Улсын аварга П.Бүрэнтөгс аваргын багт улсын аварга П.Бүрэнтөгс /0/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /0/, улсын аварга О.Хангай /4/, улсын заан М.Лхагвагэрэл /2/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /2/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын заан Б.Пүрэвсайхан /1/, улсын харцага С.Сүхбат /1/ нар нийт 10 даваа авсан юм.

Даян аварга Н.Батсуурийн багийг улсын гарди Д.Рагчаа, улсын аварга П.Бүрэнтөгсийн багийг улсын заан Д.Баасандорж нар дасгалжуулав.

Энэхүү барилдаанд ялсан баг 30 сая, ялагдсан баг 10 сая төгрөгийн бай шагнал гардсан юм. Харин энэ өдрийн шилдэг бөхөөр улсын гарди Ц.Бямба-Отгоныг тодруулж, 3,000,000 төгрөгөөр шагналаа.

Барилдааны эхэнд урлаг, спортоор олны танил болсон арван хүн хоёр багт хуваагдан үндэсний бөхөөр барилдсан бөгөөд улсын харцага Б.Зоригтбаатарын баг 13:12-оор ялалт байгуулав. Энэ багт 2021 оны Монголын мистер Т.Батнасан /5/, Монгол Улсын манлай уяач О.Батболд /2/, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай /1/, жүжигчин О.Амгаланбаатар /4/, дуучин Д.Найдандорж/1/ нийт 13 даваа авлаа. Ялсан багийн тамирчид 5,000,000 төгрөгийн шагналын эзэн боллоо.

Харин О.Хангай аваргын багт барилдсан дуучин Д.Намсрайноров /2/, дуучин Ц.Отгонбаяр /4/, хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, “Хоромхон” клубийн довтлогч Н.Наранболд /3/, “ТВ Коктейль”-ийн жүжигчин А.Өнөржаргал /0/, фитнесс модель С.Эрдэнэцогт /3/ нийт 12 даваа авсан юм.

Мөн барилдааны үеэр хүч, хурдын тэмцээн болсон бөгөөд аймгийн арслан П.Эрхэмжаргал, цэргийн арслан Б.Өлзийсайхан, аймгийн заан Б.Бадамдорж, аймгийн заан С.Доржпалам нар авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс аймгийн заан С.Доржпалам 1 минут 6 секундийн амжилтаар түрүүлж, 2,000,000 төгрөгийн эзэн боллоо хэмээн МҮБХ-ноос мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 8 цаг 38 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 8 цаг 46 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 8 цаг 57 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 10 цаг 7 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 10 цаг 21 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 10 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 11 цаг 3 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top