x

Цагдаа ямар чиний “мешок” уу, Х.Нямбаатар аа?

МАН-ын дарга нарын тэнэгрэл бүр хэрээс хэтэрлээ. Хэрээс хэтэрсэн тэнэгрэл юунд хүргэдэг вэ, өөрсдийнхөө толгойг л цустдаг даа.

Өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Тээврийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболдыг ажлаас чөлөөлж, арга хэмжээ авахыг ЦЕГ-ын даргад үүрэгджээ. Шалтгаан нь ТЦА-ны дарга өмнөх өдөр нь ХУД-т замын хөдөлгөөний урсгалыг зохицуулахдаа “Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр ара хэмжээ авч, иргэдийг бухимдуулсан” гэсэн байна. Мөн ТЦА-наас хөдөлгөөний ачааллыг бууруулахаар явуулсан “туршилтыг зогсоосон” гэж мэдэгджээ.

Миний л мэдэхээр иргэд лав “Хөдөлгөөнийг зохиулахдаа хотын даргад мэдэгдэх ёстой байсан” гэж бухимдаагүй. Тэр байтугай “Хотод гарч байгаа аливаа зохицуулалтаас хотын аль болох хол байгаасай, хуруу гараа татаасай” гэж залбирдаг болсон. Харин “Цагийг нь тулгаж мэдэгдлээ, нэг өдрийн өмнө хэлэхэд яадаг юм” энэ тэр гэж үглэсэн байж бол магадгүй. Угаасаа энэ хотод болж бүтдэг юм байхаа болиод удаж байгаа.

Гэлээ гээд “Хотын даргад мэдээлсэнгүй” гээд хууль сахиулагчид арга хэмжээ авдаг хууль байхгүй. Хууль зүйн сайд бол хуулиа л мөрдүүлэх үүрэгтэй.

Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдын тухай хуулийн 8-р зүйлд цагдаагийн байгууллагын эрх, үүргийг заахдаа “Замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохицуулах, хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах эрхтэй” гээд заачихсан.  Энэ дагуу 12-ны орой хөдөлгөөний ид ачааллын үед Төв шуудангаас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэл хойноос урагш чиглэж буй 2км замын хөдөлгөөний хоёр эгнээг гурав, арагшаа чиглэх хөдөлгөөнийг нэг урсгалтай болгож зохицуулсан. Ингэхдээ иргэдэд иргэдэд, хотын даргад урьдчилан танилцуулсангүй гэж буруутгажээ.

Ингэхэд замын хөдөлгөөний энэ зохицуулалт бол захиргааны шийдвэр биш. Хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд хийж байгаа хөдөлгөөний зохицуулалт. Зам дээр осол гарлаа гэхэд хотын даргаас зөвшөөрөл авч хөдөлгөөн хязгаарладаггүй биз дээ. Х.Нямбаатар гэдэг хүнээс зөвшөөрөл авах, гарын үсэг зуруулах шаардлагагүй. Тэгээд ч иргэдэд урьдчилан мэдээлсэн (хөдөлгөөний урсгалыг өөрчлөхөөс 10 минутын өмнө) энэ зохицуулалтыг хотын дарга мэдээгүй байсан гэдэг бүр худлаа.

Хоёрдугаарт, эд нарыг хот удирдахаас өмнө, аль эртнээс хийгээд ирсэн хөдөлгөөний зохицуулалтыг “Туршилт байсан, туршилтыг зогсоосон” энэ тэр гэж сүржигнэх нь өөрөө элэг хатаам зүйл. Ийм үг, үйлдлээр иргэдээс оноо авна гэж бодож байгаа улстөрчид өөрсдөө жинхэнэ “хошин шог” харагдаж байна. Харин ч аль эртнээс ингэж зохицуулах ёстой байсныг хэтэрхий хоцорч хийлээ.

Э.Бат-Үүлийг хотын дарга байх үед Яармагийн гүүр бас яг ингэж нэг талын түгжрэлд ордог байсан. Тэр үед хотын дарга өөрөө шийдвэр гаргаад, өглөө, оройдоо хөдөлгөөний урсгалыг яг ийм байдлаар зохицуулдаг байсан. Өнөөдөр хөдөлгөөний ачаалал тэр үеэс хэд дахин нэмэгдсэн, түгжирдэг цэгүүд нь ч олон болсон. Тийм болохоор энэ зохицуулалтыг өдөр тутам хийж байх ёстой. Хотын дарга өөрөө хийх ёстой ажлыг цагдаагийн байгууллага чиг үүргийнхээ хүрээнд хийсэн нь буруутах үндэслэл болохгүй.

Зодуулсаар байгаад сүүлдээ зодох нь хүртэл хайр болдог гэдэг шиг МАН-ын дарга нарын энэ тэнэгрэл явсаар нийгмийн, нийтийн үзэл болох шинжтэй. Өчигдөр орой үзүүлсэн "Монгол коммент"-ын хоёр "ТЦА-наас хийсэн зохицуулалтыг Түгжрэлийн сайд нь мэдээгүй байжээ" гээд нүд амаа эргэлдүүлж суухыг хараад нүүр хийх газаргүй болов. Түгжрэлийн эсрэг юу ч хийгээгүй Түгжрэлийн сайд түгжрэлийг чадах ядахаараа зохицуулж байгаа цагдаагийн алба хаагчид арга хэмжээ авах шалтгаан болох юм гэнэ.

Дахиад хэлэхэд, энэ бол туршилт биш. Захиргааны шийдвэр бүр биш. Х.Нямбаатар гэдэг хүн өмнө нь нэг удаа нийтийн тээврийн маршрутыг өөрчилж, нийслэлчүүдийг дүн өвлийн хүйтнээр гурав хоног явган гүйлгэхдээ тэр шийдвэрээ албажуулаагүй байсан. Иргэд шийдвэрийг нь эсэргүүцээд, гомдол гаргаад явсан чинь “Туршилт байсан” гэж хэлээд хариуцлагаас мултарсан. Энэ хулгайгаа дахиад давтана, өөрөө хийгээгүй бурууг өрөөлд тохно гэвэл бүтэхгүй. Цагдаа ямар чиний "мешок" юм уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. ADITYA (172.69.37.136)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 05 | Хариулах
  • Нутаг Нутаг (172.69.45.140)
    Цагдаагийн дарга нар дээшээ зусардаж ,доошоо дээрэлхүү ханддаг шүү дээ.үүнийхээ оронд хэдэн бор цагдаатайгаа гар нийлээд улс төрийн луйварчидтайгаа тэмцэж явсан бол захын нэг олигархи цагдаагийн хурандаа нараар оролдохгүй л байхгүй юу.
    2024 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (172.69.252.157)
    Ажил хийх хүн олдохгүй болно
    2024 оны 03 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2 цаг 2 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2 цаг 15 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2 цаг 50 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 3 цаг 14 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 4 цаг 8 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 10 цаг 37 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 10 цаг 42 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 10 цаг 51 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 10 цаг 58 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 12 цаг 36 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 12 цаг 39 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 12 цаг 43 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 12 цаг 48 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 12 цаг 55 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 13 цаг 1 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 13 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 13 цаг 29 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ Өчигдөр 19 цаг 01 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо Өчигдөр 18 цаг 55 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Өчигдөр 08 цаг 28 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Пакс Глобалика (Pax Globalica) 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар...
Top