Туркийн Анталия хотод эхэлсэн бөхийн нэгдсэн холбооны Яшар Догу, Вехби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит олон улсын тэмцээний хоёр дахь өндөрлөж, эмэгтэйчүүдийн барилдаан дууслаа. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 53, 55, 59, 62, 68, 72 кг жингийн барилдаанууд явагдаж медальтнууд тодорчээ.
Манай улсаас 53 кг-д Б.Болортуяа алтан медаль, 55 кг-д М.Дөлгөөн мөнгөн медаль, 59 кг-д Х.Болортуяа мөнгөн медаль, 68 кг-д Э.Дэлгэрмаа алтан медаль тус тус хүртэв. Эмэгтэй тамирчид багийн нийлбэр дүнгээр 133 оноотой II байрт шалгарсан байна.
Өнөөдөр олон улсын тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилнэ. Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97 кг буюу олимпын жингийн барилдаанууд явагдах аж.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо