x

Б.Төртогтох: Архины хамааралтай хүмүүсийн ард сэтгэл зүйн суурь асуудал байдаг

Нийслэлийн Аддиктлогийн төвийн судлаач Б.Төртогтох архинд донтох эмгэгийн тухай дараах мэдээллийг өгч байна. Тэрбээр тус эмнэлэгт сэтгэл засалч, донтох эмгэг судлаачаар ажилладаг.

Б.Төртогтох:

-Донтох эмгэг, тэр дундаа архинд донтох эмгэг нь манай улсад тулгамдаж байгаа асуудал болсонд сэтгэл эмзэглэж явдаг. Өмнө нь архинд донтсон хүмүүс гэхээр гудамжинд гарсан хүмүүсийг л ойлгож байв. Яг үнэндээ ах дүү нарын дунд ажил хамт олны дунд ч заавал нэг архины хамааралтай, хүмүүсийн хэлдгээр архичин хүмүүс байна шүү дээ.

Гол нь тэр хүн өөрөө ч архины асуудалтай гэдгээ мэддэггүй, бусад нь яахав хааяа л уудаг юм гэж хаацайлдаг, нуудаг байдалтай явж ирсэн. Тохируулаад уучихна, өөрөө уухаа больчихно гэж ярьж байгаа ч ингэж ярьж байгаа нь энэ нь үгүйсгэх л арга юм.

Ямар хүмүүс архинаас гардаг гээч: Энэ бол тухайн хувь хүний сэтгэл санаа, ухамсартай холбоотой зүйл. Ажиглалтаас үзэхэд, архинд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн, эмчилгээнд хамрагдаад гарч чадна гэсэн итгэл үнэмшилтэй хүмүүс л архинаас гарч чаддаг. Нөгөө талаас үүнд хамт олон, нийгмийн оролцоо маш чухал. Ганцхан эмч нар л ид шидээр шийдчихдэг зүйл биш.

Ярилцаад үзэхээр ихэнх архины хамааралтай хүмүүсийн ард сэтгэл зүйн суурь асуудал байдаг. Нээлттэй ярилцалгүй хав дарж түүнийгээ архиар тайлсаар сүүлдээ дадал зуршил болоод хувирчихдаг. Яваандаа архины хамааралтай болж байна.

Архитай холбоотой хэд хэдэн ташаа ойлголт байгааг залруулж хэлье: 

Хүмүүс монгол архи донтуулагчтай, гадаад архи гайгүй гэж ярьж байхыг сонссон. Энэ бол маш буруу ойлголт шүү. Ямар ч төрлийн архинд ордог этилийн спирт нь өөрөө донтуулагч гэдгийг ойлгох нь чухал байна.

Уудаг хүмүүс архинаас гэнэт гарчихвал үхчихнэ гэж гэж ярьдаг. Үүн шиг худлаа зүйл үгүй. Энэ бол архины хамааралтай хүмүүсийн үгүйсгэл буюу өвчний шинж тэмдэг байдаг. Тэр тусмаа л мэргэжлийн байгууллагад хандах ёстой.

Би яадгаа алдсан архичин биш, хааяа л уудаг гэдэг юм. Баярыг далимдуулж уудаг, уухдаа үргэлжлүүлж уудаг, шараа тайлдаг, заримдаа ганцаараа уудаг бол архины хамааралтай болсны шинж тэмдгүүд юм. ДЭМБ-аас F10 кодтой өвчин буюу архины шалтгаант зан үйлийн эмгэг хэмээн албан ёсоор бүртгэсэн байдаг.

Сайн тал нь архинд донтсон гэдгээ хүлээн зөвшөөрөөд манай төвд ханддаг хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Энэ нь хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаагийн илрэл юм. Зарим нь чин сэтгэлээсээ архинаасаа гарна гээд ухамсарлаж шийдээд ирдэг. Ар гэр, найз нөхдийн шахалтаар ирдэг нь ч бий.

Дээрх шинж тэмдгүүд танд байнга болон ойр ойрхон давтамжтай илэрч байвал сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч мэргэжлийн байгууллагад хандаарай. 

Аддиктологийн төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 4 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 4 цаг 42 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 4 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 4 цаг 44 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 7 цаг 15 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 7 цаг 16 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 7 цаг 17 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 7 цаг 19 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 7 цаг 19 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 7 цаг 22 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 9 цаг 31 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 9 цаг 32 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 9 цаг 35 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 9 цаг 36 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 11 цаг 44 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 11 цаг 45 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 11 цаг 45 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 11 цаг 47 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 11 цаг 48 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 11 цаг 49 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top