x

Иргэд жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар иргэд жилд нэг удаа үнэ төлбөргүйгээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах эрхтэй. Мөн 2 сая хүртэлх төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй юм. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тусламж үйлчилгээний чанарын газрын ахлах мэргэжилтэн Б.Баярболдоос тодрууллаа.

-Иргэд эрүүл мэндийн ямар төрлийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй вэ? 
-Эрүүл мэндийн тухай хуульд  даатгуулагчийн нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд нь үндэслэн товлолт хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу 2018 оны 9 сарын 28-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 19 дүгээр тогтоолоор даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоо, шинжилгээнд хамруулах журмыг баталсан.

Энэ онд 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш насныханд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх дөрвөн багцыг баталсан. 18-34 насныхан бэлгийн замын халдварт өвчин, рентген зураг буюу уушгины сүрьеэ өвчин, уушгины өвчнийг илрүүлэхэд чиглэсэн оношлогоо шинжилгээнд хамрагдана. 35-45 насныхан зүрх судасны өвчин, өөх тосны солилцоо үзэх, зүрхний цахилгаан бичлэг хийлгэх хийлгэх, хэвлийн ЭХО харуулах, эмэгтэйчүүд нь умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдана.

Харин 46-64 насныхны багцад өөх тосны солилцоо, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, эрэгтэй хүнд түрүү булчирхайн үзлэг, эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ, цусан дахь сахарын хэмжээг үзүүлнэ. 65-аас дээш насныхан өөх тосны солилцоог үзүүлнэ, зүрхний цахилгаан бичлэг ходоодны дурангийн оношлогоо, нүдний уг дурандуулах үзлэг байгаа. Бүх насны даатгуулагчид урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдахаас өмнө биеийн ерөнхий үзлэг хийлгэнэ. Биеийн жингийн индексийг тодорхойлох, цусны даралтыг хэмжүүлнэ. Ингэснээр зүрх судасны өвчнөөс сэргийлэх  үзлэг хийж байгаа юм.

-Иргэд харьяах эмнэлгүүддээ хандаж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах уу? 
-Улсын хэмжээнд эрүүл мэндийн 156 байгууллага эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг, аймгуудад байдаг бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүд, сум дундын эмнэлгүүд, нийслэлд дүүргийн эрүүл мэндийн төвүүд, НЭМГ-ын харьяа эмнэлгүүд болон гурав дахь шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлж байгаа эмнэлгүүд,  хувийн хэвшлийн  эрүүл мэндийн байгууллагууд урьдчилан сэргийлэх үзлэгийг ЭМД-аар хийж байна.

-Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын тулд даатгуулагчаас ямар шаардлага хангасан байх вэ? 
-Нэгдүгээрт эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлсөн байх, даатгуулагч нь өөрийн насны багцад хамаарах оношлогоо шинжилгээг хийлгэнэ. Тэр багц нь дэд багцтай бол аль нэгийг нь сонгон үйлчлүүлнэ. Ингээд хувийн болон улсын эмнэлгүүдээс харьяалал харгалзахгүй, өөрийн сонголтоор үйлчлүүлнэ.

-Хувийн хэвшлийн хэчнээн эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар тусламж үзүүлэх вэ? 
-Хувийн хэвшлийн эрүүл мэндийн 73 байгууллага даатгалаар үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс Улаанбаатарт Градмед эмнэлэг, Гялс төв гэх мэт 40 байгууллага, орон нутагт 33 байна.

-Иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах байдал ямар түвшинд байгаа бол?
-Иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.

-Нэг хүн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах төсөв нь ямар вэ? 
-Багц шинжилгээний төрлөөс шалтгаалан төсөв нь 43-63 мянган төгрөг байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг эрүүл мэндийн цахим мэдээллийн санд бүртгэж байх юм. Цахим мэдээллийн сангийн эрхийг бүх эмнэлэгт нээж өгсөн учир эмнэлэгт хандсан хүмүүсийн эрүүл мэндийн талаарх мэдээллээр баяжиж явах юм.

Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн жилдээ 2 сая хүртэлх төгрөгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй. Үүнд хэвтэн эмчлүүлэх, нөхөн сэргээх, оношлогоо шинжилгээ, амбулаторийн үзлэг, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээ авах боломжтой гэв. 

gogo.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 15 цаг 29 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 15 цаг 34 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цаг 38 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 15 цаг 45 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 15 цаг 47 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 15 цаг 52 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 15 цаг 56 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 15 цаг 59 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 21 цаг 16 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 21 цаг 30 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 21 цаг 34 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 21 цаг 37 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 21 цаг 50 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цаг 56 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 21 цаг 58 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 3 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 5 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 11 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 22 цаг 18 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top