x

УОК: Биржээр арилжаалсан махны 92.8 хувийг экспортод гаргана

Улсын онцгой комиссоос өнөөдөр /2024.02.29/ ээлжит мэдээллээ хийлээ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.ГАНХҮЛЭГ:

-Монгол Улсын хэмжээнд нийт нутгийн 90 гаруй хувьд цас орсноос өвөл, хаврыг хүндрэлтэй туулж байна. Засгийн газраас шаардлагатай арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Эхний удаад улсын нөөц, аймгийн нөөц дэх тэжээлийг бүрэн малчдад хүргэнэ. Хөдөө аж ахуйн корпораци дээр байгаа улаан буудайг мөсөн болон цагаан зудтай байгаа 111 сумын малчдад хүргэхээр хуваарилалт хийсэн. Одоогоор 12 аймаг гэрээгээ байгуулсан. Булган аймаг 300 тонн, Дорнод аймаг 600 тонн, Дорноговь аймаг 350 тонн, Өвөрхангай аймаг 900 тонн, Ховд аймаг 75 тонн, Хөвсгөл 225 тоннын буудайн гэрээ  байгуулсан. Баянхонгор аймаг 875 тонн улаан буудай авахаас 775 тонныг татсан,  Завхан аймаг 110 тонн буудай,  Төв аймаг 220 тонн, Хэнтий 491 тонн улаан буудайн татан авалт хийсэн. Сүхбаатар аймаг 1950 тонн буудай авахаар гэрээ байгуулсан.

Нийтдээ 1578 тонн улаан буудайг аймгууд татан аваад малчдад хүргэхээр ажиллаж байна. Буудайн үнэ нэг тонныг хөнгөлөлтэй үнээр буюу 750 мянган төгрөгөөр нийлүүлж байгаа. Малчдад үнэ төлбөргүй олгоно. Улсын хэмжээнд 14783 өрх отроор, 6,4 сая толгой мал хаваржиж нүүдэллэж байна. Мөн өөр аймагт 2765 өрх, тусгай хамгаалалттай газарт 3834 өрх, хилийн бүсэд 2305 өрх өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс Сүхбаатар аймгаас 1650 өрх, Өмнөговь аймгаас 404 өрх, Баян-Өлгий аймгаас 329 өрх,  Хөвсгөл аймгаас 621 өрх, Дорноговь аймагт 538 өрх отроор өвөлжиж байна. Отроор яваа малчдад зориулж Түр отрын штаб ажиллаж байна. Дорноговь аймгийн Айраг сум, Төв аймгийн Баянжаргалан суманд отрын штаб түр хугацаагар ажилласан. Одоо Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Мөрөн сум, Увс аймгийн Тариалан сум, Сүхбаатар аймгийн  Эрдэнэцагаан сум, Дорнод аймгийн Матад суманд отрын штаб ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн биржийн ажлын албаны дарга Б.ГАНТӨМӨР: 

-Хөдөө аж ахуйн бирж 2024 онд мал, махны арилжаан дээр төвлөрч ажиллаж байна. Нийтдээ 277 хэлцлээр 785.5 тонн махыг 6.6 тэрбум төгрөгөөр арилжаалсан.  Хонины мах 440 тонн, үхрийн мах 174.4 тонн, ямааны мах  23.6 тонн, адууны мах 147 тонныг арилжсан. Нийт арилжсан махны 7,2 хувь нь дотоодын зах зээлд борлуулагдахаар  92,8 хувь нь экспортод гарна. Арилжааны ханш харилцан адилгүй.

Сарлагийн хөлдүү мах нэг кг нь 6500-8500 төгрөг, үхрийн сэврээсэн мах нэг  кг нь 11000-13500 төгрөг,  үхрийн хөлдүү мах нэг кг нь 7500-8500 төгрөг,  хонины хөлдүү мах  1 кг нь 6000-8000 төгрөг, сэврээсэн мах 1 кг нь 6500-9000 төгрөг,  ямааны мах нэг кг нь 4500-5500 төгрөгөөр арилжаалсан.

Өвөлжилтийн нөхцөл хүндэрсэн Архангай аймагт махны, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт малын арилжааг газар дээр нь зохион байгуулсан. Хэнтий аймгийн Галшар, Дархан, Баянмөнх, сумдад амьд малын арилжаа явагдаж байна. Амьд малын арилжаа зохион байгуулахад зам тээврийн хүндрэл үүссэн. Мал худалдан авах аж ахуй нэгжээс Улсын онцгой комисст хандсанаар Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Асгат суманд мал авах ажиллагааг зохион байгуулсан. Нийт 10600 толгой малыг 27 айл өрхөөс үйлдвэрүүдэд нийлүүлэх үйл ажиллагаа явсан.

Гуравдугаар сарын 15-наас Төв аймгийн Аргалант сум дахь ложистикийн төв дээр мал, махны арилжааг долоо хоног бүр тогтмол зохион байгуулна. Ингэснээр малчид Улаанбаатар хотын мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрүүдэд дундын зуучлалгүйгээр нийлүүлэх боломжтой болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 10 цаг 44 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 10 цаг 51 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 11 цаг 0 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 11 цаг 42 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 14 цаг 12 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 14 цаг 34 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 14 цаг 55 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 15 цаг 1 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 15 цаг 11 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 15 цаг 20 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 15 цаг 25 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 15 цаг 27 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top