x

Цахилгааны хомсдлыг экспортоор нөхөх боломжтой ч дулаан доголдоход нөхөх эх үүсвэр хязгаартай

Амгалан дулааны станцад өчигдөр гэмтэл гарч тэг зогсолт хийсний улмаас нийслэлийн зүүн бүсийн айл өрхүүд хэрэглээний халуун ус, халаалтгүй болсон.

Гэмтэл гарсан шалтгааныг тодруулахад "Амгалан дулааны станц" ТӨХК-ийн ахлах инженер Т.Ангараг:

-"Хоёрдугаар сарын 28-ны өглөө буюу 05:50 цагт давтамж хувьсгуур дээр гэмтэл гарч, станц тэг зогсолт хийсэн. Тэг зогссонтой холбоотойгоор зуухнуудад уур үүсэж, сүлжээний ус гарах 900-гийн коллекторт цохио үүссэн тул коллекторын хаалтын сальникан жийрэг сэтэрч усны гоожилт үүссэн юм. Давтамж хувьсгуурын гэмтлийг 18:00 цагт, сальникан жийрэг сэтэрсэн гэмтлийг 17:10 цагт зассан.

Манай станцын суурилагдсан хүчин чадал нь 300 Гкал буюу 100 Гкал-ын гурван ширхэг зуухтай. 2023-2024 оны өвлийн оргил ачааллын үеэр нэг зуух ойролцоогоор 105 Гкал буюу суурилагдсан хүчин чадлаас 5-10 хувь илүү ачаалсан. Одоо гадна харьцангуй дулаарч байгаатай холбоотойгоор хоногт 6,000 Гкал дулаан үйлдвэрлэж байна. Хавар, намар буюу завсрын улиралд станц хэрэглээгээ бүрэн хангадаг. Энэ жилийн хэт хүйтрэлтийн үед станц 10-20 хувь хэт ачаалагдсан.

Ерөнхийдөө Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээ их хэмжээгээр өсөн нэмэгдэж байгаа. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд манай станцад 100 Гкал нэг ширхэг зуухны ТЭЗҮ хийгдсэн. Өнөөдрийн байдлаар төслийн ажил 92%-ийн гүйцэтгэлтэй яваа бөгөөд энэ оны гуравдугаар сарын 15-ны өдөр галлахаар гүйцэтгэгч болох "Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн" ХХК-иас төлөвлөн ажиллаж байна.

Хотын станцууд болох ТЭЦ-2, ТЭЦ-3, ТЭЦ-4 нь цахилгаан дулаан хослон үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрүүдэд нэг турбин, нэг зуух гэмтэл гарсан тохиолдолд ОХУ-аас экспортын цахилгаан эрчим хүч худалдан авч, хэрэглэгч дээр үүссэн хэрэглээг хаах боломжтой. Өөрөөр хэлбэл цахилгааны хэрэглээг экспортолж аваад нөхөх боломжтой. Харин Улаанбаатар хотын дулааны үйлдвэрлэл болон түгээлтэд гэмтэл, саатал гарсан тохиолдолд өөр эх үүсвэрээс хангахад хязгаарлагдмал байна” гэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 19 цаг 26 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 19 цаг 33 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 19 цаг 42 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 20 цаг 24 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 22 цаг 54 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 23 цаг 16 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 23 цаг 37 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 23 цаг 43 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 23 цаг 53 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top