"BCH Гарьд" болон "Хасын хүлэгүүд" багийн хасагдах шатны тоглолтын үеэр "BCH Гарьд" багийн Б.Болдбаатар шүүгчийн биед халдсан явдал гарсан. Энэ үйлдлийнх нь улмаас Үндэсний дээд лигээс мэдэгдэл гаргаж, "2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо(МСБХ)-ноос зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд оролцуулахгүй" гэсэн билээ.
Мөн Баянголд дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан шүүгчийн гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.