x

Энэ хаврын зуд, иргэн Баярмаа, Цэрэнпунцаг гарьд гурав...

Өнгөрсөн долоо хоног монголчуудын хувьд “их хандивын” долоо хоног болов. Рок попынхон, Гандантэгчэнлин хийд, сүсэгтэн олон, телевизүүдийн зохион байгуулсан хандивын шоу гээд үүгээр амьсгалаагүй амьд амьтан үлдсэнгүй. Энэ бүхнийг ардаа орхисон, хамгийн тод томруун хандивыг иргэн Б.Баярмаа Булган аймгийн Рашаант сумын малчдад илгээлээ.

Өөрийнхөө телеграмм группэд 1400 хүнийг 50 мянган төгрөгөөр бүртгээд 70 сая төгрөгтэй болсон бүсгүй хэрэгцээнээсээ илүү гарсан 25 сая төгрөгөөр тэжээл худалдаж аваад малчдад илгээсэн. “Монгол Улсын иргэн Б.Баярмаагаас” гэсэн плакат уясан ачааны машин ХХААХҮЯ-наас хөдөлсний дараа бүсгүйчүүд голчлон “Бөгсөөрөө олсон мөнгөөрөө хандивын шоу хийлээ” хэмээн бачуурсан боловч түүнээс илүү шуурхай багаад бодитой тусламжийг хандивын бусад аян үзүүлсэнгүй.

Бүсгүй энд лайв хийгээд сууж байхад тусламж нь аль хэдийн малчдын гар дээр оччихсон, баяр талархал хүртээд явж байх жишээтэй. Энэ тухай зарим нь “Ардын намын тэрбумын пиарыг ганц шалдан бүсгүй нугасаллаа” хэмээн бичсэн байна лээ. Секс бичлэг нь задарч олны шүүмжлэлд өртсөн бүсгүй ингээд түүнийгээ хэд нугалсан пиар хийгээд "үндэсний од” болов.

Ирэх сонгуулийн гол паираа “нугаслуулсан” Ардын намынхан нүцгэн бүсгүйн эсрэг өөрийн бөхийг сөргүүлэн тавьсан боловч үр дүн нь эсрэгээрээ гарав. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн Зил-130 машиныг гараар маниулдаж асааж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тарахад олонхи нь “Хүн чаддаг юмаа хийх нь дээр. Төр барих ёсгүй нөхөд” гэдэг дүгнэлтийг хийсэн байна. Гарьдын хувьд үнэнээсээ хөөрчихсөн, лоовуузаа шилэн дээрээ хаячихаад хүүхэд шиг инээд алдан харайж яваа нь “эгдүүтэй” ч гэлээ дагаж баяссан нөхөд баг алав.

“Ганцхан дараад асаалаа. Бөх хүн бөхөөрөө үлддэг” гэх мэт тайлбартай оруулсан МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн (гарьд уг машиныг бариад өөрөө кабинд нь сууж явсан гэнэ) оруулсан бичлэг нэмэр дээр нэрмээс боллоо. Нийгмийн сүлжээгээр дүүрэн МАН-ын дарга нарын торгон дээл, шляп малгайтай зуданд явж байгаа зургууд. Малчид хүртэл “энэ олон жийп хөлөглөсөн дарга нар төсвийн мөнгө үрж наашаагаа зүтгэж байхаар ачааны машинуудаа гаргаад өвс тэжээлээ явуулчихгүй дээ. Ирсэн жаахан дээр нь малчин бид зодолдож байна” гээд уйлж байх. Иргэн Баярмаа тэднээс хувь илүү дээр байгаа биз.

Энэ өвөл, хаврын зудыг бид анх удаагаа үзэж байгаа юм биш. 2022 онд зуд болсон, мал үхсэн. 2023 онд ч зуд болсон мал үхсэн. Энэ жил ч гэсэн ялгаагүй. Тэгэхээр энэ чинь зуд биш, жам ёс болсон гэсэн үг. Тийм болохоор жам ёсны үзэгдэлд жам ёсны л үйлдэл үзүүлэх хэрэгтэй биз дээ. Намар хураасан, хадгалсан өвс тэжээлээ яамны нөхөд графикийнх дагуу аймгууддаа ачуулаад, тэндээс нь цааш нь малчдадаа тараадаг тогтолцоо, бүтэц аль хэдийн байх ёстой биз дээ. Яахаараа МАН-ын дарга нар, УИХ, Засгийн газрын гишүүд нь бүгдээрээ ажлаа хаяад, хаях ажилгүй байлаа гэхэд төсвийн мөнгө үрээд, бензин шатаагаад, дээр нь онцгойгийн ажилтнуудыг ажлыг бараад, баахан сэтгүүлч дагуулаадд тийшээ зүтгэх ёстой юм.

Явдаг байлаа гэхэд хувийнхаа зардлаар таван төгрөгний тэжээл худалдаж аваад, телевиз, сайт энэ тэргүй мөрөөрөө явж болдоггүй юм уу. Тэртэй тэргүй зудад хэдэн малаа алдаад шалдаа буучихсан байгаа малчид дээр хот хүрээнээс баахан дарга нар дагуулуудтайгаа буугаад, зураг хөргийг нь дараад, ам хамраас нь чангаагаад явна гэдэг нэгд ажил дээр ажил. Хоёрт сэтгэлзүйн талаасаа ч дарамт биз дээ. Хүнд тусал, тусалснаа бүү хэл гэдэг байх аа.

Саяхан МАН-ынхан "АН-ынхан тугтай машинаар өвс, тэжээл тараасан нь иргэдийг бухимдуулж байна" гэдэг мэдээлэл тарааж, АН-ын зүгээс залруулга хүртэл хийхэд хүрсэн. Оны өмнө Төв аймгийн АН гишүүдээсээ хандив цуглуулаад аймгийнхаа өвөлжилт хүндэрч байгаа сумдад өвч тэжээл хүргэсэн нь сонгуулийн хууль зөрчөөгүй байна гэж. МАН-ынхан өөрсдөө эхлээгүй бол иргэд ч гэсэн мэдэхгүй л өнгөрөх байсан байхгүй юу даа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (162.158.114.195)
    Танай сайт мэдээллээ бүрэн гүйцэт нягтлаж шалгалгүйгээр биччих юм аа хэд хэдэн мэдээлэл дээр ажиглагдлаа шүү цаашдаа анхаарна биз
    2024 оны 02 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 17 цаг 24 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 17 цаг 30 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 17 цаг 39 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 18 цаг 21 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 20 цаг 52 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 21 цаг 13 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 21 цаг 34 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 21 цаг 41 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 21 цаг 50 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 21 цаг 59 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 22 цаг 4 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 22 цаг 6 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top