x

Цахим спортын "eXTREMESLAND" Монгол IZ баг түрүүллээ

Цахим спортын CS2 төрлийн eXTREMESLAND тэмцээн гурван өдөр Хятадын Шанхай хотноо үргэлжилж, өчигдөр аваргаа тодрууллаа.

Нийт 50 мянган ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн The MongolZ болон монгол тамирчдаар цөмөө бүрдүүлсэн Тайландын NKT тэргүүтэй Азийн шилдгүүд өрсөлдсөн. Ийнхүү найман багаас The MongolZ баг түрүүлж, 2016 оноос хойш болж буй eXTREMESLAND-д аваргалсан анхны монгол баг боллоо.

Тэд финалд Хятадын Lynn Vision-ийг 2:0-ээр буулган авсан юм. Харин хагас шигшээд Team NKT-ийг, хэсэгтээ ACME, Tyloo зэрэг багийг хожжээ. Ингэснээр тэд 25 мянган ам.долларын эзэн болж байна. Тайландын Team NKT багийн хоёр Узбекистан тамирчин визний асуудлаар Шанхайг зорьж чадаагүй бөгөөд тэднийг орлон ATOX багийн dobu болон MiQ гэсэн монгол тамирчид тоглож, хагас шигшээд шалгарав.

The MongolZ түрүүлэхээсээ нэг хоногийн өмнө IEM Chengdu 2024-ийн Азийн сонгон шалгаруулалтын финалд Tyloo-д хожигдож, харамсалтай нь Чэндүд болох томоохон тэмцээний эрхээ алдсан билээ.

Одоо тэднийг Польшид болох IEM Katowice 2024 тэмцээн хүлээж байна. Нөгөөдөр эхлэх тэмцээний эхний тоглолтоо The MongolZ-ийн залуус Бразилын FURIA-ийн эсрэг хийнэ. Өнгөрсөн жил хоёр баг учраа тааран тоглоход The MongolZ ялж, шуугиан тарьж байсан түүхтэй.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 8 цаг 39 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 8 цаг 47 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 8 цаг 58 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 10 цаг 8 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 10 цаг 22 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 10 цаг 54 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 11 цаг 4 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ...
Top