x

С.Баатаржав: Гарын хугарал, мултралын үед буруу боосноос болж тайрагдах, амь насаа алдахад хүргэдэг

Гарын хугарал, мултрал болон зөөлөн эдийн гэмтлийн үед анхны тусламжийг зөв үзүүлэх, мэргэжлийн эмчид хандах нь учирч болохуйц ноцтой хүндрэл, эрсдэлээс сэргийлэх чухал ач холбогдолтой талаар ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор С.Баатаржав мэдээлэл, зөвлөмж өглөө.

Тэрээр "Осол гэмтлийн үед ясны хугарал, мултрал үүсдэг. Хугарлын үед эмийн болон мэс заслын эмчилгээний аргыг хэрэглэдэг.

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс бэртэж, гэмтсэн тохиолдолд нэгэндээ анхны тусламжийг үзүүлдэг байсан. Орчин үеийн шинжлэх ухаан хөгжихөөс өмнө манай оронд болон бусад улсад уламжлалт анагаах ухаан хөгжиж ирсэн.

Уламжлалт анагаах ухаан хөгжиж, маарамба нар сургалтад хамрагдаж, хугарлын үед гар заслыг хийж савх модоор чиг тавьдаг байв. 

Сүүлийн үед анагаах ухааны анхны мэдэгдэхүүнгүй, сургуульд сураагүй хүмүүс эрхтний хугарлын үед бариа засал хийж, буруу боосноос хүндрэлүүд гараад байгаа юм. Үүнийг мэргэжилтнүүд бариачийн балаг гэж ярьдаг. Энэ эмгэгийг тайлбарлахад тухайн эрхтний хугарал, мултралын үед гар засал хийж, савх модоор чиг боолтыг хийж байгаа юм. Мэргэжил эзэмшээгүй, сургуульд нь сураагүй хүмүүс буруу боосноос болж, тухайн мөчний цусан хангамж алдагдан удаан дарагдлын хам шинж буюу цусгүйжих эмгэг үүсдэг. Цусгүй болсноос тухайн эрхтэн үхжих, үхжилээс болж хүн хордох, амь насанд хүрэх хүндрэлүүд гардаг юм.

Хугарал, гэмтлийн үед анхны тусламжийг буруу үзүүлснээс хүндэрсэн хүмүүс ГССҮТ-д нэлээд ирдэг. Энэ тохиолдолд мэс заслын болон эмийн эмчилгээг хийдэг. Улмаар хүний гар тайрагдах, амь насаа алдахад хүргэдэг. Цусгүй болсноос бөөр, элэгний дутмагшлууд үүсэж, хүндрэх нөхцөлтэй байдаг.

Иймд гэмтэж, бэртсэн үед болж өгвөл эмнэлгийн байгууллагад хандаж, анхны тусламж аван эмчилгээгээ хийлгэж байхыг зөвлөе" гэж зөвлөлөө.

Тус эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар өчигдөр 343 хүн үйлчлүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 4 цаг 25 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top