x

Хүүхдийн хорт хавдрын эмийг үнэгүй нийлүүлэх санаачилгад Монгол Улсыг сонгожээ

Монгол Улс Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформд нэгдэн орох эрмэлзлийн захидалд гарын үсэг зурах ёслол өчигдөр Эрүүл мэндийн яаманд боллоо.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэл бага болон дунд орлоготой 50 улсад амьдарч буй хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд нэн шаардлагатай эмийг санхүүгийн хүндрэлээс хамааралгүйгээр хүртээмжтэй олгох санаачилгыг 2021 оны арванхоёрдугаар сард гаргасан юм.

Тус санаачлагын хүрээнд эхний ээлжинд ДЭМБ-ын зургаан бүс бүрээс нэг, нийт зургаан улсыг сонгон авч, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 35 хүртэлх нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх ба манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсэд харьяалагдах 37 улс орноос сонгогдсон байна.

Монгол Улсын Эрүүл мэндийн яам нь “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-ын санаачлагч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай Эрмэлзлэлийн захидалд гарын үсэг зурснаар манай улсад хүүхдэд түгээмэл тохиолдож буй зургаан төрлийн хорт хавдрын тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтойг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Эрмэлзлийн захидалд гарын үсэг зурах ёслолын үеэр хэлсэн үгэндээ онцолсон.

Тэрбээр “Манай улсад жилд 100-120 хүүхэд хорт хавдраар оношлогддог таагүй мэдээлэл байна. Тархины хорт хавдартай хүүхдүүдийн тал хувь нь, цусны хорт хавдартай хүүхдүүдийн 70 хувь нь анх оношлогдсоноос хойш тав буюу түүнээс дээш жил амьдарч байгаа нь дэлхийн дунджаас бага байгаа юм. Мөн эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдийн 30 орчим хувь нь эмийн гаж нөлөө болон бусад шалтгааны улмаас бүрэн гүйцэт эмчилгээ хийлгэж чадахгүй байна.

Иймд хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмж тэр дундаа эмийн чанар, хүртээмжийг сайжруулахад ЭМЯ-наас анхаарч хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээ, чанар хяналтыг сайжруулах төлөвлөгөөг хэрэгжүүлж, манай улсад зонхилон тохиолдож буй зургаан төрлийн хорт хавдрын эмчилгээ оношилгооны удирдамжийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилсэн. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн сургалт зохион байгуулах бэлтгэлийг хангаад байна.

Энэ санаачилгад нэгдсэнээр ЭМЯ-ны харьяа ЭХЭМҮТ-д түшиглэн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай 35 нэр төрлийн эмийг үнэ төлбөргүй авч хүүхдүүдийн эмчилгээнд зориулах арга хэмжээ авна” гэсэн юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” эмнэлэг хамтран ажиллаж, “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” санаачлагын хүрээнд хүүхдэд зонхилон тохиолдож буй зургаан төрлийн хорт хавдрын тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай, ДЭМБ-ын урьдчилан баталгаажуулалтад хамрагдсан буюу эмийн хатуу зохицуулалттай улс оронд үйлдвэрлэсэн чанар, аюулгүй байдлын стандартын өндөр шаардлагыг хангасан эмийг 2027 он хүртэлх хугацаанд үнэ төлбөргүйгээр ханган нийлүүлэх юм.

ДЭМБ-ын бүс бүрээс сонгогдсон зургаан улсад хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 35 хүртэлх нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх эмийн үнийн санхүүжилтийг АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St. Jude) эмнэлэг бүрэн хариуцна. Эмийн худалдан авалт, түгээлтийн үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн сангийн Хангамжийн хэлтэс зохион байгуулж, ДЭМБ дээрх бүх үйл ажиллагаанд ерөнхий зохион байгуулагчаар оролцож, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллана гэдгийг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Соккоро Эскаленте танилцуулсан.

Хатагтай Соккоро Эскаленте мөн “Дэлхий дахинд хорт хавдрын эмийг өвчтэй байгаа хүүхдүүдэд хүргэх нь томоохон сорилт болдог. Учир нь тэдгээр эмийг боловсруулахад ихэвчлэн насанд хүрсэн өвчтөнд зориулдаг тул хүүхдэд зориулсан эмийн хангамж, хүрэлцээ дэлхийд хомсдолтой байдаг. Монгол Улс энэхүү дэлхийн санаачилгад нэгдэн орохоор сонгосон шалтгаан нь ЭМЯ-ны манлайлал дор Монгол Улс бэлтгэлээ маш сайн хангасан байгаа юм. Тиймээс хүүхдийн хорт хавдрын эмийг нэвтрүүлэхийн тулд эмийн бүртгэл, албан ёсны хэрэглээний заавар гэх мэт олон зүйл шаардлагатайгаас гадна эмч нар хүүхдэд аль болох аюулгүй байдлаар эмчилгээг явуулах боломж бүрдүүлсэн нь сонголтод нөлөөлсөн.

Дэлхийн хэмжээний судалгаанаас харахад агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хамгийн их сөргөөр нөлөөлж байгаа. Зөвхөн амьсгалын замын өвчлөл үүсгээд зогсохгүй халдварт бус өвчнийг ч үүсгэдэг. Ялангуяа нүүрсхүчлийн хий зэрэг нь агаарт их хэмжээгээр ялгарч хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн хорт хавдар үүсгэж байна. Монголд ч адил нэлээд олон судалгаагаар агаарт цацагдаж байгаа элементүүд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдгийг тогтоосон. Иймд агаарын бохирдлын талаар ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, түүнээс үүсэх хорт хавдрын өвчлөлийг бууруулах хэрэгтэй байна” хэмээсэн.

Дэлхийд жилд хүүхдийн хавдрын 3000 шинэ тохиолдол бүртгэгддэг. Үүнээс 71.6 хувь нь 0-14 нас, 28.4 хувь нь 15-19 насанд тохиолдож байна. Манай оронд 0-19 насны хүүхдийн дунд жилд 130 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд 2022 онд хүүхдийн хорт хавдрын 143 шинэ өвчлөл бүртгэгдсэний 53,1 хувь нь хөвгүүд, 46,9 хувь нь буюу 67 нь охид байсан.

Хүүхдийн зургаан төрлийн хорт хавдар дэлхийн улс орнуудад зонхилон тохиолддог бөгөөд манай улсад ч мөн ялгаагүй эдгээр төрлийн хавдар тохиолдож байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хүүхдийн хорт хавдрын асуудалд анхаарал хандуулж, хүүхдийн халдварын эрт илрүүлэг, эмчилгээ, оношилгооны чадавхийг сайжруулж, эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд “Хүүхдийн хорт хавдрын эсрэг глобал санаачилга”-ыг ДЭМБ-аас 2018 онд санаачлан 2030 он гэхэд хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 ба түүнээс дээш хувьд хүргэж нэмэгдүүлэх, дараагийн 10 жилд эмчилгээний чанар, хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго дэвшүүлсэн. Монгол Улс энэхүү санаачлагад 2021 оноос нэгдэж хүүхдийн хорт хавдрын оношилгоо, эмчилгээний шинэ техник, технологи нэвтрүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангах, орчин нөхцөлийг сайжруулах, эмч мэргэжилтнийг бэлтгэхэд бүх талаар анхааран “Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг эрчимжүүлэх 2021-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 4 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 4 цаг 40 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 4 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 4 цаг 42 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 7 цаг 13 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 7 цаг 14 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 7 цаг 15 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 7 цаг 17 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 7 цаг 17 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 7 цаг 20 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 9 цаг 29 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 9 цаг 30 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 9 цаг 33 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 9 цаг 34 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 11 цаг 42 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 11 цаг 43 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 11 цаг 43 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 11 цаг 45 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 11 цаг 46 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 11 цаг 47 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top