x

О.Мөнхжин: Шагналын мөнгөнөөсөө Турк улсад татвар төлсөн учраас Монголд давхардуулж төлөхгүй

PUBGM тоглоомын ДАШТ-д амжилт үзүүлсэн баг тамирчдад ЦХХХ-ны сайд Н.Учрал болон яамны харьяа байгууллагуудын төлөөлөл өнөөдөр Төрийн ордонд баяр хүргэж, шагнал гардуулж өглөө.

Засгийн газар, ЦХХХ-ны сайдын тушаалаар дэлхийн аваргаар тодорсон "IHC esports" багийн хамт олныг Монгол Улсын Цахим элчээр өргөмжилсөн юм. Мөн  "IHC esports" болон Stalwart esports", дөрөвдүгээр байр эзэлсэн "4Merical vibes" багийн залуучууд, дасгалжуулагчдыг Мэдээлэл, Харилцаа Холбооны салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг, яамны жуух бичгээр шагнасан. 

Үүнээс гадна төрийн мэдэлд байдаг интернэтийн шууд урсгалаас шилэн кабелаар холбож, тамирчдын бэлтгэл хийж буй байруудыг нэг жилийн хугацаанд өндөр хурдны интернэтээр хангахаар болсон билээ. 

Шагнал гардуулж дууссаны дараа "IHC esports" багийн хөрөнгө оруулагч "Их Бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин ДАШТ-ээс хүртсэн шагналаас татвар төлөх талаар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Манай компани крипто зах зээлд хүч үзэж байгаа учраас и-спортод хөрөнгө оруулахаар шийдсэн. Тиймээс "IHC esports" багийн тамирчдад сар бүр сайн цалин, амьдрах орон байраар хангаж өгсөн. Багийнхан маань амжилт үзүүлсэн тохиолдолд гэрээний дагуу шагналаа хуваадаг. Гэхдээ хүүхдүүдэд дийлэнх хувь нь очдог. Иймэрхүү байдлаар зөв зохион байгуулалттай явж байна. 

"Дэмжээгүй атлаа тэмцээний шагналаас татвар авна" хэмээн олон нийтийн сүлжээнд их яригдсан. Шагналын мөнгөнөөс татвар авахад манай компани нээлттэй. Манай улс орлогын татварын хувьд бусад орныг бодвол харьцангуй бага. Урлаг спортын орлогын албан татвараас таван хувийг л авдаг. 

Манай баг Турк улсад татвар төлсөн. Хоёр улс татварын хэлцэлтэй учраас давхар татвар авахгүй. Шагналын мөнгө орж ирвэл татвар төлөөд, үйл ажиллагаагаа санхүүжүүлээд явна. Бид татварын асуудалд зовоогүй байхад та бүхэн санаагаа бүү чилээгээрэй" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 9 цаг 38 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 9 цаг 46 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 9 цаг 57 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 11 цаг 7 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 11 цаг 21 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 11 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 12 цаг 3 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий
Top