Монгол залуус PUBG-ын дэлхийн аварга боллоо. "PUBG MOBILE 2023" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд Монголын 3 баг хүчтэй өрсөлдөөн, ур чадварыг харуулж явсаар, эцсийн шатанд аваргаар "IHC E-Sports", дэд байрт "STE" баг орсон бол шагналт IV байрыг "4MV" баг эзэлснээр нэгэн гайхамшигтай түүхийг бичлээ.
"Ханжоу 2022" Азийн наадмын финалд Монголын баг Хятад багтай тоглож, олон мянган дэмжигчийн өмнө дийлдэж байсан бол энэ удаа АНУ-д болсон ДАШТ-ий финалын 16 багаас шалгарч тодорч чадлаа.
Финалд Монголын гурван баг үлдэн аварга, дэд аварга, шагналт байрыг эзэлж чадав. Цахим спортоор Монголын залуус дэлхийд тэргүүлж эхэллээ.