x

Томуу, томуу төст өвчний тархалт идэвхжлийн түвшинд байна

“Томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд авч үздэг бөгөөд одоогийн байдлаар хоёрдугаар түвшин буюу “Идэвхжлийн түвшин”-д байна. Үүсгэгчийн хувьд амьсгалын замын синцитиал вирус, мета-пневмо вирусийн идэвхжил өндөр, өвчлөлийн гол шалтгаан болж байна.

Томуугийн А(H3N2) вирус арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт орчилд орсон, идэвхжил бага байна.

"Ковид-19" цар тахлын өмнөх гурван жил (2017-2019 он)-тэй харьцуулахад томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдээгүй боловч идэвхжил 3-4 долоо хоногийн өмнө эхэлсэн" гэж мэдээллээ. 

Томуугийн харуулдан тандалтын мэдээгээр 21 аймаг, найман дүүргийн нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд нийт 8113 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1431 буюу 17.6 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.3 хувиар нэмэгдсэн байна. 

Насны хувьд 15 хүртэлх насны хүүхдийн дунд томуу, томуу төст өвчин өндөр буюу 83.8 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 5-14 хүртэлх насанд 2.7 хувиар нэмэгдэж, 1 хүртэлх насанд 1.8 хувь, 2-4 хүртэлх насанд 1.5 хувиар тус тус буурсан байна.

2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын Нэгдсэн эмнэлэгт 575 ор дэлгэжээ.

Мөн есөн дүүргийн хэмжээнд хүүхдийн үндсэн ор 815, нэмэлтээр дэлгэсэн 297, нийт 1112 ор байна. Орны ачаалал 95.3 хувьтай байна.

"Одоогоор тасалдсан эм, тариа байхгүй ба эмнэлгүүд 30 хүртэлх хоногийн нөөцтэй байна” гэсэн мэдээллийг ЭМЯ-наас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top