x

П.Эрхэмбулган: Томуугийн өвчлөл идэвхжих үед 2,000 гаруй ор дэлгэхээр төлөвлөлт хийсэн

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган мэдээлэл өглөө.

Тэрээр "Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний улирал эхэлж, нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногт 112,100 амбулаторийн үзлэг хийгдсэнээс 6,000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар ирж үзүүлжээ.

Өөрөөр хэлбэл, нийт амбулаторийн үзлэгийн 5.5%-ийг томуугийн өвчлөл эзэлж байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногоос бага зэрэг болон өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 6 орчим хувиар буурсан үзүүлэлт юм.

Нийслэлийн хэмжээнд томуугаар өвдсөн хүүхдийг хэвтүүлэн эмчлэх 815 ор байдаг. Томуу идэвхжих үед 1,450 ор дэлгэхээр төлөвлөлт хийсэн. ЭМЯ-ны харьяа байгууллагуудад  575 ор дэлгэх боломжтой. Нийт 2,000 гаруй ор нөөцөд бий гэсэн үг.

Одоогоор нийслэлийн хэмжээнд 1,067 ор дэлгэгдсэнээс 95%-д нь иргэд хэвтэн эмчлүүлж байна.

Томуугийн өвчлөл нэмэгдсэн тохиолдолд иргэд шууд эмнэлэгт хэвтэнэ гэсэн хүлээлттэй байж болохгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг ахуйн орчинд авах шаардлагатай байна.

Эцэг, эх асран хамгаалагч нар хүүхдээ дулаан хувцаслах, хоол хүнсэнд нь анхаарах, олон нийтийн газар явахдаа амны хаалт зүүлгэх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, гараа тогтмол угаах, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг зөвлөе" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 13 цаг 36 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 13 цаг 45 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 13 цаг 50 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 16 цаг 20 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 16 цаг 29 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 16 цаг 32 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 17 цаг 14 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top