Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр боллоо.
Уг барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат бөх, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Монгол Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.
Улсын харцага Б.Цэдэнсодном, цэргийн заан Ө.Батсуурь нар их шөвгийн дөрөвт шалгарсан юм.