x

Бөхчүүдээс дүрмийн санал авна

МҮБХ-ны Барилдааны дүрмийн зөвлөлийн ээлжит хурал өнгөрөгч ням гаригт /2023.11.19/ Монгол Бөхийн Өргөөнд боллоо. Уг хурлаар улсын баяр наадамд мөрддөг "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм" болон наадмаас бусад барилдаанд хэрэгжүүлэн ажилладаг "Монгол бөхийн барилдааны дүрэм"-ийн заалтуудыг хэлэлцүүлэв.

Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд үндэсний бөхийн барилдааны төгсгөлд идэвх харгалзаж бөхийг хасах заалтыг өөрчлөх, барилдааныг хаялцуулж дуусгах нь зөв хэмээн санал нэгдсэн байна.

МҮБХ-ноос Барилдааны дүрмийн өөрчлөлтийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж ажилласан ба тус нээлттэй хэлэлцүүлэгт бөхийн зүтгэлтэн, багш, дасгалжуулагчид, ахмад болон залуу бөхчүүдээс 16 санал гаргасан бөгөөд өнөөдрийн хуралд Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүн улсын начин Б.Бадам-Очир, С.Багахүү, Б.Батсуурь, Ж.Чулуунбат, Ч.Ганзориг, Ө.Батзул, аймгийн начин Д.Сод-Эрдэнэ, Н.Анхбаяр, улсын хүндэт засуул Л.Хадаа, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, ерөнхий хөлийн цэц, улсын харцага Д.Батболд, тэргүүлэгч гишүүн, улсын начин Бо.Батжаргал, тэргүүлэгч гишүүн, улсын тэргүүн тайлбарлагч С.Гантөр, хөлийн цэц, аймгийн заан Ч.Энхзаяа, аймгийн начин Б.Улаалзгана, улсын хүндэт засуул Р.Сампилдондов нар Барилдааны дүрмийн талаар санал гаргаж хэлэлцлээ.

Санал тус бүрийг шүүн хэлэлцсэний эцэст улсын начин Ж.Чулуунбат, Ө.Батзул нарын гаргасан саналыг хэлэлцэж, олонхын саналаар дэмжин дүрмийн өөрчлөлтийг бөхийн дэвжээд, биеийн тамирын чиглэлийн их, дээд сургуулиудад саналыг хүргүүлж нэг сарын хугацаанд туршилтын журмаар хэрэгжүүлж, ажиллахаар шийдвэрлэлээ.

Туршилтаар хэрэгжүүлэх нь: “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 2.5.2.А-д заасан “…Сэнжиг элэг бүсний барьц болон суганы хонхор, зодогны хормойноос хав барьж хоёр талаар барилдана...” гэсэн заалтыг хасах, дүрмийн 2.5.2.Б-д “… Тэгш барьцыг харилцан бариулж барилдааныг дуусгана…” заалтыг өөрчлөн “Тэгш барьцаар хоёр бөх зүүн, баруун талдаа тус бүр 2 удаа барьж барилдана” гэж өөрчлөх, тэгш барьцаар барилдан хоёр бөх хаялцахгүй тохиолдолд барилдааны явцад идэвхтэй барилдсан бөх дараах идэвхийн гурван барьцаас сонгож барилдахыг олонхын саналаар тус тус дэмжлээ.

Идэвхийн А барьц нь: Тухайн барилдаанд идэвхтэй барилдсан бөх нь нэг гараар сугадаж, нөгөө гараар шуудагдах, учраа бөх нь сугадуулсан талдаа дээлчилж, нөгөө гарыг өрсөлдөгчийн шуун дээр дарсан байдалтай эхлэх, /Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүн, улсын начин Ж.Чулуунбатын санал/

Идэвхийн Б барьц нь: Тухайн барилдаанд идэвхтэй барилдсан бөх нь гар холбож хөл авах, холбохдоо гар даруулсан гараар алсын шуудаг барих, учраа бөх нь хоёр гар барьцгүй байх /Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүн, улсын начин Ө.Батзулын санал/

Идэвхийн В барьц нь: Тухайн барилдаанд идэвхтэй барилдсан бөх өөрийн талаа сонгон хоёр бөх зөрж хөл авч барилдана.

Дээрх Идэвхийн 3 барьцны барилдааныг 11 дүгээр сарын 26, 12 дугаар сарын 05, 09, 10-ны барилдаануудад оролцох бүх бөхчүүдээс санал авч, бөхийн дэвжээд, их дээд сургуулиудаас ирсэн саналуудыг дүгнэн шийдвэрийг гаргахаар тогтов.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 9 цаг 39 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 9 цаг 46 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 9 цаг 57 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 11 цаг 7 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 11 цаг 21 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 11 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 12 цаг 3 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий
Top