x

Гандантэгчэнлин хийдийн 30 дахь Тэргүүн их хамба Д.Жавзандорж ламыг ширээнд нь заллаа

Тэргүүн их хамба, 30 дугаар Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах хүндэтгэлийн ёслол өнөөдөр болов. 

29 дэх Хамба номун хан гавж Д.Чойжамц ламын нэр дэвшүүлсэн Бурханы Шашны Дээд Сургуулийн багш, лхаарамба Д.Жавзандорж ламыг Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүдийн 85.7 хувийн дэмжлэгээр дараагийн МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам 30 дахь Хамба номун ханы үүрэгт албанд томиллоо.

Энэ үеэр 29 дэх Хамба номун хан Д.Чойжамц шинэ хамбад хандаж, ард олон, лам хуврагуудаа ялгалгүй тэгш үзэж энэрэн хайрлаж хамт бурхны шашнаа хөгжүүлэн дэвжүүлэхийг хүслээ. 

Хамба Номун хан Д.Чойжамц:

-"Миний явж ирсэн замнал хүнд хэцүү бэрх үе байсан. Гандантэгчэглин хийдээ дээш нь татаарай гэж надад захисан юм. Тэр захиасны ёсоор хийдээ сайн сайхан болгох гэж явлаа. Сая миний хийсэн ажил гэж зөндөө л юм дурдлаа. Ганц хүн хийнэ гэж байдаггүй. Энэ олон хуврагууд, лам хуврагийн чуулган, сүсэгтэн олон, засаг төр болон гадаад дотоодын тусламжаар бүх ажил бүтсэн юм шүү дээ. 

Шинэ хамба ажлаа сайн хийнэ гэж бодож байгаа. Энэтхэгийн сургуульд очоод нэлээд сайн сурч байгааг нь дуулаад алсдаа шашиндаа тустай хүн болох нь дээ гэж боддог байсан. Эрдэм лугаа төгөлдөр, судар тарнийн номыг хоёуланг нь үзчихээд ирж байгаа хүмүүс Монголд нэлээд хэд болж. 

Лхаарамбын дамжаа гэж эрдмийн хамгийн дээд зэрэг цолыг хамгаалсан хүн гандандаа ирээд хоёр жил орчим ажиллаа. 

Бид бүтээн байгуулалтад улайрч байж одоо бол лам нарын мэдлэг боловсрол, сахил санваар, жаягийг хэрэгжүүлэхэд нэгэн үе шат дээр дээш ахиж байна. 

Иймд сахил санваар, эрдэм боловсрол лугаа төгөлдөр хүнийг Гандантэгчэнлин хийдийн хамба болох зохист эрэмбэдээ хүрчээ гэж бодож дараагийнхаа хамбаар нэрийг нь тодруулсан юм. 

Шашин номын үйлсдээ үнэнч зүтгэж, сүсэг бишрэл лугаа төгөлдөр байгаарай. Ард олон, лам хуврагуудтайгаа хэнийг нь ч ялгалгүй тэгш үзэж энэрэн хайрлаж хамт бурхны шашнаа хөгжүүлэн дэвшүүлээрэй гэж ерөөе" хэмээв.

Харин 30 дахь Хамба номун хан Д.Жавзандорж цаашдаа сүм хийдийн боловсролыг орчин үеийн боловсролтой уялдуулж, нийгмийг соён гэгээрүүлэх, хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг шинэ шатанд гаргахаар төлөвлөж буйгаа айлтгав.

Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж:

-"Уламжлалт бурхны шашин соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө хичээн зүтгэхээ илэрхийлж байна. Бурхан багш бээр дөрвөн үнэний сургаалыг айлдахдаа бидний хүсдэггүй зовлон бид өөрсдийн муу сэтгэлээс гардаг.

Ийм учраас зовлон хүсэхгүй хэн бэ зовлонг бий болгодог муу сэтгэлийг юуны түрүүнд таньж бариад түүнийг арилгахын тухайд арга нь болсон хоосон чанар, шүтэн барилдлагыг танин мэдсэн бэлэг ухаан, бусдыг энэрэн нигүүлсэх сэтгэл, бусдын төлөө өөрөө эхлээд сайжрах ёстой гэсэн бодь сэтгэлийг хэрэгжүүлэхэд суралцах хэрэгтэй хэмээсэн. 

Тиймээс бурхан багшийн сургаалын охь шим болсон хүмүүний ёс суртахуун, энэрэн нигүүлсэх сэтгэл, шүтэн барилдлагын ухааныг хувь хүний амьдрал, нийгмийн харилцаанд хэрэгжүүлэх нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон асуудал бэрхшээлийг даван туулах хамгийн үр дүнтэй арга зам мөн гэдэгт итгэлтэй байдаг. 

Өнөөг хүртэл уламжлагдан ирсэн сүм хийдийн боловсролыг орчин үеийн боловсролтой уялдуулах, сүм хийд, шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг шинэ шатанд гаргах.

Бурхны сургаал номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг та бүхний оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа айлтгая" хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 7 цаг 27 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 7 цаг 34 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top