x

Н.Хүрэлбаатар: АШУҮИС-ийн 10 мянган оюутныг эрүүл шүдтэй төгсгөнө

Өнгөрсөн оноос эхлэн улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 1.2 сая иргэн хамрагдаад байна.

Эдгээр иргэдийн 64.8 хувь нь 0-17 насны хүүхэд байгаа бөгөөд хүүхдүүдийн олонх нь шүдний өвчлөлтэй байгаа гэсэн судалгаа гарсан. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оноос эхлэн улс орон даяар "Шүд" хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилгыг гаргаж, төслийн хүрээнд ажлууд хийгдэж эхлээд байна.  

Тэгвэл Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь оюутан залуус, багш нарын шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. 

Аяныг нээж, АШУҮИС-ийн Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ "Хүний эрүүл мэндийн хариуцан ажиллах хариуцлагатай мэргэжил эзэмшиж буй оюутнууд эхлээд өөрсдөө эрүүл байх ёстой. Үүний эхлэл болгож бид “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аяныг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд эхний ээлжинд бүх оюутнуудын шүдийг зөв угаалгаж хэвшүүлэх ажлыг эхлүүлсэн. Шүдийг зөв угааснаар шүд цоорох эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна. Ингэснээр бие эрүүл байж, сайн сурах үндэс тавигдана. Өнөөдрийн байдлаар манай сургуульд 10,000 орчим оюутан суралцаж байна. Эдгээр оюутнуудаа бид шүдний үзлэгт хамруулж, шүдийг эрүүлжүүлэх ажлыг Нүүр ам судлалын сургуультайгаа хамтран 30 хувийн хөнгөлөлттэй үнээр хийнэ. Харин ажилчиддаа 15 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид АШУҮИС-д сурч байгаа болон ажиллаж буй бүх хүний шүдийг эрүүлжүүлнэ гэсэн зорилт тавин ажиллаж, энэ хүрээнд “Шүд угаах өрөө”-г тусад нь тохижуулсан. Багш ажилчид болон оюутнууд сойзоо авчраад л шүдээ угаах бүрэн боломжтой. Үүнээс гадна бид Ховд аймгийн Дарви сум, Архангай аймгийн Ихтамир, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллах санамж байгуулсан. Энэ хүрээнд сумын хүүхдүүдийг шүдний эмчийн үзлэгт хамруулж, эмчлээд, сургалт зохион байгуулсан. Цаашид энэ ажлыг өргөжүүлнэ" гэв. 

АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал Б.Батбаяр "2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх “Шүд” хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн сургууль, багш нар өөрсдийнхөө хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүний эхлэл бол АШУҮИС дээр “Шүд угаалтын цэг”-ийг байгуулж, шүд угаалтын цагийг гаргаж өгсөн. Манай сургуулийн оюутнуудын шүдний өвчлөл өндөр байна. Тийм учраас найман бүрэлдэхүүн сургуулийн 10,000 оюутан, дөрвөн эмнэлгийн эмч, багш, ажилчдын дунд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг АШУҮИС Дент эмнэлэг болон Нүүр ам судлалын эмнэлэг дээрээ хийж, эмчлэн амны эрүүл ахуйг зөв сахих дадлыг хэвшүүлэх ажлыг хэрэгжүүлнэ. Үүнээс гадна амны эрүүл ахуйн хэрэглэгдэхүүнийг зөв, зохистой хэрэглэх талаар сургалтыг явуулж, шүдэнд фторт түрхлэг түрхэх ажлыг мөн хийх юм.

Дэлхий нийтээрээ 3X3 буюу гурван удаа гурван минутаар угаах ёстой байдаг. Бид “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” аянаараа дамжуулан энэ уриалгыг ч мөн дэвшүүлж байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 4 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 4 цаг 41 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 4 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 4 цаг 43 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 7 цаг 14 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 7 цаг 15 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 7 цаг 16 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 7 цаг 18 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 7 цаг 18 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 7 цаг 21 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 9 цаг 30 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 9 цаг 31 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 9 цаг 34 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 9 цаг 35 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 11 цаг 43 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 11 цаг 44 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 11 цаг 44 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 11 цаг 46 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 11 цаг 47 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 11 цаг 48 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top