x

Хүйн гажигтай нярайд орон нутагт анх удаа амжилттай хагалгаа хийжээ

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар өмнөд ханын дутуу хөгжилтэй, хүйн хүнд гажигтай нэг хоногтой нярайд орон нутагт анх удаа хагалгаа хийжээ.

Уг гажиг нь 5000-10000 төрөлтөнд нэг тохиолддог, үр хөврөлийн хөгжлийн явцад үүсдэг хүнд хэлбэрийн гажиг бөгөөд хүйн цоорхойгоор эрхтнүүд ивэрч гарахыг ийнхүү нэрлэдэг аж. Хагалгааг мэс заслын эмч Ш.Еркебулан, мэдээгүйжүүлгийн эмч М.Маруа, нярайн эмч Х.Мейз, Х.Айбану, мэдээгүйжүүлгийн сувилагч Х.Амангүл, Х.Айжан  хагалгааны сувилагч Ш.Лена, нярайн сувилагч М.Макен, Д.Бахытгүл нарын эмч, сувилагчдын баг гүйцэтгэв.

Хагалгааны үеэр Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, зөвлөх зэрэгтэй эмч Л.Ганбаяр болон зөвлөх зэрэгтэй эмч В.Ганхуяг нартай телемедицинээр холбогдож зөвлөгөө авсан байна.

Өмнөд ханын дутуу хөгжилтэй, хүйн хүнд гажигтай хүүхдэд орон нутагт анх удаагаа хийсэн дээрх хагалгаа амжилттай болсон ба одоо эх, хүүхдийн биеийн байдал тогтвортой, сайн байгаа гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top