x

Ц.Баттулга Азийн наадмын бөөрөнцөг түлхэлтийн анхны медальтан боллоо

Азийн зуны спортын пара наадмын гурав дахь өдөр монголчуудад тун ээлтэй байлаа. Өчигдөр нэг алт (таеквонда), гурван хүрэл (жүдо хоёр, хөнгөн атлетик нэг) медаль хүртсэн үзүүлэлт нь Монголын багийн амжилтыг 16 дугаар байр руу хөтөлсөн юм.

Тэднээс түүхэн амжилт байгуулсан бөөрөнцөг түлхэлтийн тамирчин Ц.Баттулгыг онцолж байна.

Хөнгөн атлетикийн тэмцээнд Үндэсний шигшээ дасгалжуулагч В.Батболдын удирдлага дор есөн тамирчин оролцож буйгаас бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Ц.Баттулга хүрэл медаль хүртлээ. Найман орны тамирчин хүч үзсэн тус тэмцээнд Ц.Баттулга 9.74 метр түлхэж, Азийн зуны пара наадмын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн анхны монгол эрэгтэй тамирчин болж байна. Ингэхдээ улсын дээд амжилтыг шинэчилжээ.

Түүний хоёр дахь Азийн наадам энэ бөгөөд өмнө нь “Инчён-2014” Азийн пара наадамд дөрөвдүгээр байр эзэлж байсныг эргэн сануулая. Түүнчлэн ДАШТ-ий долдугаар байр, Бээжингийн гранпригийн аварга, Бүх Оросын алтан медальт тамирчин юм.

Ц.Баттулга нь Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгийн шүдний их эмч мэргэжилтэй ба өнгөрсөн жилээс тус спортоор идэвхтэй хичээллэж байгаа гэдгээ хэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 9 цаг 42 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 9 цаг 50 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 10 цаг 1 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 11 цаг 11 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 11 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 11 цаг 57 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 12 цаг 7 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий
Top